01. Царайлаг хөвгүүн

9K 364 18
                                    

Jisoo's P.O.V

2011 он

Энэ жил би ахлах ангийн жаахан охин. Шинэ сургууль руу шилжих ёстойгоо би долоон хоногийн өмнө л мэдсэн. Өмнөх сургуульдаа нээх их найзтай байгаагүй болохоор хорогдох юм алга. Зүгээр л дахиж найзтай болно гэхээр сайхан байна

"Жисү, маргааш өглөө эрт босно шүү!" гэж ээж маань өрөөний хаалгаар шагайн хэллээ.

Бараг л надаас илүү аав ээж догдолж байгаа биз.

Шинэ формоо дахин нэг харчихаад орондоо орлоо. Хөөрхөн ааштай хүүхдүүд, хичээлээ сайн заадаг багш нар байгаасай.

Илүү гоё өдөр болоосой.

Нойр хулжиж, хөрвөөсний эцэст нэг юм шөнө дундад унтав. Догдолсондоо юу? Баярласандаа юу мэдэхгүй юм. Ямар ч байсан өглөө болчихсон нар тусаж л байна. Ийм хурдан өглөө болчихно гэж яаж мэдэх вэ дээ.

"Миний дүү сэрчихсэн бол босоод нүүр гараа угаа!" хэмээн ахын дуу хадаж би нүдээ нухлаад орноосоо бослоо.

Ахынхаа хэлснээр нэг сайн суниаж аваад угаалгын өрөө рүү орлоо. Нүүрээ хэд хэд хүйтэн усаар шавшиж, бараг амаа хорстол шүдээ үрсэн гэхэд хэлсдэхгүй.

Хэдэн өдөр харсан формоо өмсөж үзээд бараг өрөөгөө буулгах шахсан шүү. Анх удаа ахлахын формын өмсөж байгаа надад үнэхээр таалагдаж байсан юм.

Цүнхэндээ хэдэн дэвтэр бас үзэгний саваа хийчихээд цагаан өнгөтэй цэцгэн хээтэй кэтээ барьсаар шатаар доошоо буулаа. Хэзээ нэгэн цагт би өндөр өсгийтний олон зуун цуглуулгатай болно. Одоо надад дөнгөж 3 байгаа. Гэхдээ удахгүй зөндөө ихийг цуглуулж эхлэнэ ээ.

"Хөөх, миний охиныг хардаа! Ингээд ахлах ангийн сурагч боллоо шүү дээ" гэж ээж маань хэлээд миний үсийг илэв.

"Жисү, хүүхдэд уруу татагдаад муухай юм хийж болохгүй шүү за юу. Бас элдэв янзаар хэлээд дээрэлхээд байвал ахдаа хэлээрэй. Нуусан байж болохгүй шүү!"

"За ахаа!" гэж хэлчхээд ширээний ард суун өглөөнийхөө цайг уулаа. Ээж маань өглөөний цай уухгүй бол гаргадаггүй зантай болохоор бид өглөө бүр цайгаа уун гэрээсээ гардаг юм.

Хоолны ширээнээс босмогц аав намайг заавал шинэ сургуульд хүргэж өгнө гээд зөрүүдлээд байв. "Ааваа, би зүгээр болохоор та эртхэн ажилдаа яв. Надад санаа зовох хэрэггүй дээ"

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now