10. Үеэл, бэр эгч мөн цэнгүүн

3.2K 268 13
                                    

Маргааш өглөө нь амралтын өдөр байсан болохоор ханатлаа унтлаа. Сэрчхээд доошоо гал тогоо руу буухад ээжийн хийсэн хоол хамар цоргим үнэртэнэ. Сайхан байна. Жаргалтай байна.

"Ээжээ" гэсээр гал тогоо руу ороход шал танихгүй нэгэн охин сууж байх ба намайг хараад инээж байснаа болих нь тэр.

Юу вэ?

"Өө, миний гүнж сэрчихэв үү? Сайхан амарсан уу? Өнөөдрөөс чиний үеэл Нари энд амьдрах болно. Чамайг жаахан байхад энд ирж тоглодог байсан шүү дээ" гэв.

Дээрээс хар үүл ирж, бороо орж цахилгаан цахина. Түүнийг би бага зэрэг санаж байна аа. Худалч амьтан. Намайг хулгайч гэж гүжирдэж байсан юм.

"Сайн уу Жисү?" гээд над руу даллахад би толгой дохиод өөрийнхөө суудал дээр суух гэхэд тэр суучихсан байв.

Би ярвайсаар тэрний хажуугийн сандал дээр очиж суулаа. Аав ах хоёр байхгүй байгааг анзааран ээжээс асуулаа.

"Аав ах хоёр хаана байна?"

"Мм, ажил дээр нь асуудал гарсан гэсэн. Тэгээд явцгаасан. Бас цэнгүүн гээд их ажил байх шиг байна лээ" хэмээгээд ээж надад өндөг болон шарсан зайдас таваглан өглөө.

"Аан. Нээрэн би шинэ даашинз авахгүй шүү. Дэлгүүр хэсэх сонирхол алга. Бас манай найзууд ч шинэ юм авахгүй гэж хоорондоо тохирцгоосон юм" гэхэд Наригийн инээх сонсогдлоо.

Би түүн рүү харахад тэр "Танай найзууд тийм ядуу юм уу? Сүртэй юм. Ганцхан даашинз шү дээ" гээд хачин харчхаад ээж рүү урагш харлаа.

Би инээмсэглэн "Тэд ядуу биш! Алдартай компанийн өв залгамжлагч нар. Зүгээр л эцэг эхийнхээ зовж олсон мөнгийг хэрэгтэй зүйлдээ л зарцуулдаг юм. Би ч гэсэн тэгэх гэж хичээдэг. Хүсвэл би яг одоо гараад дэлгүүр хоослоод ирж чадна. Гэхдээ энэ мөнгөнд миний аавын, ээжийн, ахын минь хөлс хүч шингэсэн байгаа" гэхэд тэр дуугай боллоо.

Ээж над руу харан жижигхэн эрхий хуруу гаргав.

Өрөөндөө ороод Хэратай ярих санаатай сууж байтал хаалга тогшлоо. Ээж шагайн юу хийж байгааг минь харав.

"Юу хийж байгаа юм бэ? Ээжийгээ уучлаарай. Ээж нь яаж ч чадалгүй танай ангид Нариг оруулчихлаа. Наригийн ээж ч гуйгаад, Нари ч гуйгаад тэгээд..." гээд чимээгүй болов.

Золиг гэж! Гэртээ ч түүнтэй хамт ангидаа ч гэсэн хамт байх болж байна уу?

"Ммм, яахав ээ яахав. Гэхдээ яагаад надад эрт хэлээгүй юм бэ? Мартчихаа юу?" гэж асуухад ээж толгой дохилоо.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now