03. Фен клубын дарга

4.1K 323 4
                                    

Дэлгүүр ороод буцах замдаа дуу аялан явна. Зүүн гарандаа зайрмагтай, баруун гарандаа тортой зайрмагнуудаа санжигнyyлаад алхална. 50000 воноор хангалттай их зайрмаг авчихсан болохоор санаа амар додигор байсан юм.

Түрүүхэн дүүрэн гэрэлтэй байсан гудамж хав харанхуй болчихсон байв. Гайхахын зэрэгцээ айдас ч хүрэх шиг. Ахтайгаа л хамт гардаг байж. Ганц удаа ганцаараа гарч үзмээр байсан болохоор л.

Алхаагаа удаашруулан зөөлөн зөөлөн алхана. Гэнэтхэн хүн гүйж байгаа мэт санагдаж эргэн харвал жинхэнээсээ нэг хүн намайг чиглээд гүйж байлаа. Би яахаа мэдэхгүй холдох уу эсвэл миний хажуугаар өнгөрөөд болов уу гэж бодсоор гайхшран зогсоно. Намайг өнгөрөөд гүйгээд яваасай.

Өнгөрч явах байтугай бүр намайг чирээд гүйчихлээ. Би хулгайлагдаад байгаа юм болов уу? Учрыг нь олоогүй байтал нарийн гудамжаар ороод нуугдаж байгаа бололтой миний амыг дарав. Би нүдээ томруулахад тэр хүнийг худлаа төсөөлөөд байна уу гэж бодсон ч улам лавшруулан харахад яалт ч үгүй өдрийн турш сонирхож ширтсэн царайлаг хөвгүүн байлаа.

Хэдэн хүн хажуугаар хурдтай өнгөрөхөд би тэрэн рүү наалдчихав. Айсандаа л тэр. Юу болоод байгааг ойлгохгүй нь.

"Хөөе! Одоо зүгээр ээ, тэд явчихсан" гэх түүний зөөлхөн хоолойг сонсоод толгойгоо өргөхөд Сэүн байдгаараа намайг ширтээд байж байв.

"Сая яг юу болсон бэ?" гэж бид тэр гудамжнаас гарахдаа ийн асуулаа. Сэүн гудамжнаас гарах хүртлээ, гэрэл рүү ойртох хүртлээ ийш тийш харж байсан юм.

"Би хүнд хөөгдөж байсан. Харин чи урд байсан. Тэгээд чамайг хараад шууд гүйсэн. Дараа нь чи над руу ойртоод нүдээ анисан" гэхэд нь би хоолойгоо засан толгой дохив.

"Яагаад гүйсэн юм?" би Сэүн рүү харж байлаа. Зүгээр л ширтээд баймаар царайлаг юмаа.

"Нууц!" гээд долоовор хуруугаа урууландаа хүргэв.

Сэүн тийм ч муу хүүхэд биш! Гэхдээ яагаад хэлэхгүй байгааг мэдэх юм алга. Би мэдмээр байна хмм..

"Чамайг хүргээд өгье" гэхэд нь би бараг л нисэх шахаж байна.

Хэрвээ тэр намайг хүргэж өгвөл манай гэрийг мэдэх нь ээ! Бид өнөөдөрхөн танилцсан ч үнэхээр дотно мэдрэмж төрөөд байна. Эсвэл би тэрнийг харж эсвэл таньдаг байсан баймааргүй л байлтай.

Биднийг гүйхэд харанхуй байсан гудамж одоо болохоор гэрлээр дүүрсэн гудамж болчихсон байв. Албаар ч юм шиг эсвэл санаандгүй ч юм шиг.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now