12. Усан Парк

3.6K 255 17
                                    

Амралт эхлэсэн тул хийх юмгүй гэдсээ цүндийтэл идсэн шигээ гэртээ өнжинө. Орой  нь Сэүнтэй уулзаж нялуурна. Хааяадаа Сэри эгчийг ирэхээр цугтаа дэлгүүр хэсэж, янз бүрийн тоглолт үзнэ. Надад үүнээс өөр ажил алга даа.

Өнөөдөр Нари ээж рүүгээ Япон явж байгаа. Би ч нэг их дотно биш болохоор гаргаж өгсөнгүй ээ. Зүгээр сайн яваарай гэж хэлсэн бол хангалттай.

Хөргөгчнөөсөө зайрмагаа аваад буйдан руугаа гүйв. Миний дуртай нэвтрүүлэг гарч байна. Их инээдтэй болохоор заримдаа элэг өвдөөд, зүрхтэй солигдчихдог юм.

Хаалга дуугаран ах Сэри эгчийг дагуулсаар орж ирлээ. Манай эгч үнэхээр хөөрхөн. Ахад маань гоёдмоор. Гоё биетэй, хоол сайн хийдэг, юм оёж чаддаг, халамжтай гээд л эмэгтэй хүний төгс нийлэмж.

"Яалхайгаад хэвтээд байлгүй гадаа гараач" хэмээн ах үглэдэгээрээ үглэж,би тэнд нь инээгээд суугаад байв.

Сэри эгч инээснээ "Хоолой нь өвдөнө шүү. Зайрмаг идэх гоё ч хортой"

Би толгой дохиод маасайтал инээчихээд ах руу муухай харлаа. "Ер нь та хоёр цусаа солиулчихаач! Сэри эгчтэй нэг цустай болмоор байна Ким Жүнмён"

"Чи дуртайгаараа солиулахгүй юу доо" гэчхээд өрөө рүүгээ орлоо.

Утас дуугарахад цочиж орхилоо.Өнгийж харахад нүүрэнд минь инээмсэглэл тодорч хурдхан шиг дуудлагыг авав.

"Сү, юу хийж байна ? Өнөөдөр, маргааш, нөгөөдөр өөрийгөө зээлчих. Усан парк орцгооё" гэхэд нь нүд томрон амаа дараад чимээгүй инээлээ. Тэгээд өрөө рүүгээ орохоор сууж байсан буйдангаасаа бослоо.

Дараа нь хоолойгоо засаад мэдэмхийрэн "Харин ээ, ах эгч хоёр ирчихсэн байна. Явуулах юм болов уу даа. Аав ээж хоёр амралтанд явчихсан. Нари бас явчихсан. Гэр эзгүй..." гэхэд Сэүн санаа алдав.

"Аан тэгвэл ч..." гээд чимээгүй болох далимаар нь инээлээ.

"Байж байгаарай. Ахаас асуучихья" гэж хэлчхээд утсаа таслав.

Өрөөндөө орж ирж байсан ч буцаад ахын өрөө рүү шатаар доошоо буув.Тэд үнсэлцэх гэж байхад нь ороод ирчихсэн болохоор би жаахан ичиж байсан ч шуудхан асуултаа асуулаа.

" УСАН ПАРК ЯВЖ БОЛОХ УУ? ҮГҮЙ ЭЭ ЯВУУЛАХГҮЙ ГЭВЭЛ БИ ҮХНЭ ШҮҮ. НАМАЙГ ЯВУУЛ КИМ ЖҮНМЁН!" гэж хашхирахад ах Сэри эгч хоёр том нүдлэн намайг харна.

"Тэгээ тэг!"

Сэүн рүү мессеж бичих хэрэгтэй болохоор хоолойгоо засаж байгаад бичих үгтэйгээ хамт хэллээ.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now