07. Аз жаргал

3.4K 308 8
                                    

"Хэдхэн сарын өмнө ганцхан чи л миний нүдэнд бусдаас илүү үзэсгэлэнтэй харагдаж,хэнээс ч илүү сэтгэлийг минь татаж эхлэсэн. Чамайг харах мөчид энд байгаа зүрх минь гарч ирэх нь үү гэж бодогдтол, сонсоогүй байгаасай гэж айтал минь хүчтэй цохилдог байсан. Би чиний хувьд найз л гэж боддогийг би үгүйсгэхгүй ээ! Гэхдээ надад боломж олгоод, энэ охин бол минийх гэж хэлдэг болгож өгөөч. Зөвшөөрөхгүй ч байж болох ч зөвшөөрөөсэй гэж хүсэж байна. Миний амьдралын гэгээ болох уу?"

"Би зөвшөөрч байна"

"Би чамд хайртай, Аёон"

"Тийм үү? Үнэндээ чи надад таалагддаг болохоор би зөвшөөрч байна. Энэ бол охидын хувьд үнэхээр уйлахаар том зүйл"

Аёон Жуниныг тэврээд хүзүүнд нь шигдлээ. Бидний төлөвлөгөө биелэчихлээ! Бид хэд өөрсдийн төлөвлөсөн зүйлээ төсөөлснөөс ч илүү болсонд итгэж ядан зогсоцгооно. Бараг л өсвөр насны охидын кинон дээрээс үзэж, мөрөөддөг зүйл шүү дээ!

Зул сарын өмнөх орой...бүр хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд, зүрхээр лаа хийсэн, маш том бамбарууш, куртик, малгай, бээлий өмссөн өсвөр үеийн хүүхдүүд.

Гар даараад байсан болохоор дулаацуулах санаатай гараа үрэхэд гарнаас минь нэг өөр гаран барин авч халаас руугаа хийчихэв. Энэ Сэүн байсан юм. Балмагдсандаа гараа татаж аваад өөрийнхөө халаас руу шургуулчихлаа. Романтик мөч байсан ч хэт гэнэт байсан болохоор.

"Тэгэхээр энэ хоёрыг үнсэлцүүлэх үү?" Бэкхён малийсаар хэлэхэд Сэүн хамгийн түрүүнд орилох нь тэр.

"Үнсэлцээрэй, үнсэлцээрэй!"

Хэра бид хоёр инээсээр тэднийг шоолно. Тэнд цугласан хүмүүс тэдний ямар хөөрхөн болохыг өхөөрдөж, инээлдэнэ. Сэүнийг орилоход Жунин муухай харж байснаа инээн, Аёоны хацар дээр үнслээ. Ямар хөөрхөн харагдаж байсан гэж бодно. Яг л цэцэрлэгийн хүүхдүүд үерхэж байгаа юм шиг. Гэхдээ тэд үнэхээр хоорондоо төгс зохицсон харагдаж байлаа.

"Тэгвэл одоо юмнуудаа хураацгаах уу?" гээд  Хэраг хачин харахад хэдэн ч хүн ороод зогсмоор том лаагаар зүрх хийснээ ойлголоо.

Тус тусынхаа хураах, эмхлэх зүйлсээ хайрцаг саванд нь буцааж хийгээд, юм үлдээгүй эсэхийг шалгачихаад хаях юмнуудаа хаяад гэр гэр рүүгээ гэлдэрлээ. Яагаад ч юм сэтгэл маань гэгэлзээд байж сууж чадсангүй шүү. Үерхэл гэдэг гоё байх л даа! Гэхдээ би үзээгүй юм чинь яг ч гоё эсэхийг нь мэдэхгүй л дээ.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now