14. Цаг Хугацаа

3K 190 13
                                    

2014 он. Элсэлтийн Ерөнхий Шалгалтаас сарын өмнө

Бид нар бүгдээрээ номын санд сууж хичээл хийх ба бүгд шалгалтандаа санаа зовж байлаа. Бэкхён хэдий дэбют хийх гэж байгаа ч эхлээд ахлах сургуулиа төгс гэж Ceo нь зарлиг буулгасан гэсэн.

"Энэ химийн томъёонууд үнэн гайтай юмаа. Урвалуудыг нь ч ойлгохгүй толгой эргэж гүйцлээ"Бэкхён нүдээ эргэлдүүлсээрчч ширээгээ дэрлэнэ.

"Чи их сургуульд орохгүй ч байж болно шдэ. Яагаад бид нартай хамт хичээл хийгээд байгаа юм?" Жунин сонин царайлсаар асуухад Бэкхён малийтлаа инээлээ.

Тэгснээ дэвтрээ эргүүлээд хараад "Зүгээр л та нарт хань болж байна. Ядаж л би байхад хөгжилтэй байгаа биздээ" гэчхээд хоёр гараа эрүүн доороо байрлуулав.

Жунин хэд хэд инээснээ Бэкхёны толгой руу цохив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жунин хэд хэд инээснээ Бэкхёны толгой руу цохив. "Битгий балайр за! Төвлөрөх гэж ядаж байхад солиотой хүн инээж ханиагаад л. Явж бэлтгэлээ хийгээч"

Энэ хоёрын маргаан мөнхийн гэдэгт мөрийцье. Тэд үнэхээр тэнэг. Бараг л 3настай хүүхдүүд шиг гээд л бод. Хоолоо хүртэл уралдаж иднэ. Сэүн ч ялгаагүй. Нэг эгдүү нь хөдөлчихвөл бүр 1сартай хүүхэд шиг болчихно.

"Хөөш чимээгүй байгаач" би тэднийг чимээгүй болгох гэж номоор нэг нэг цохиод авлаа.

Гэнэт хамраас юм урсаад дэвтэр дээр газардчихав. Ээ балараа...би үхэх нь! Цус байна цус цус. Хорвоо чи хүний нулимсанд цадах болоогүй юу? Амжилттай шалгалтаа өгөөд элэг бүтэн сайхан сургуульд орчихмоор байна шүү дээ.

Сэүн харснаа босож ирэн цүнхнээсээ сальфетка гаргаж өглөө. Тэр нь бүр нойтон,хуурай.

"Алийг нь авах уу?" би хамраа дарсаар хуурай руу заалаа. Сэүн гялс хуурайг нь задлаад над руу сунгав.

Хамартаа чихэж хаячихаад завааруулсан дэвтрээ яах талаар бодон сууна. Урчихвал хайран юм болно бас дахиад бичмээргүй байна. Хэрэв багш үзвэл цусаа гаргатал хичээлээ хийжээ гэж бодно. Тэгээд намайг магтах байхдаа. Угаасаа ч үнэндээ.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now