13. Queen&King

2.8K 219 8
                                    

Усан паркд маш олон тоглоом байх агаад бүгдээрээ усны холбогдолтой байв. Би нэг их усанд дургүй ч Сэүн байгаа цагт дуртай л гэсэн үг.

Сэүн миний бэлхүүснээс тэврэн мөрөнд минь толгойгоо наалаа. "Чи гоё үнэртэж байна"

Би инээмсэглэж түүний үсийг илээд "Тийм үү? Уг нь хэд хоног толгойгоо угаагаагүй юмсан" гэхэд Сэүн сонин харснаа инээлээ.

Эцэсдээ тоглосоор байгаад залхаад ирлээ шүү. Бусад маань инээгээд л бие бие рүүгээ ус цацаад бөөн баяр. Би тэнд нь инээсэн болоод ярвайгаад л байлаа. Намайг тоосон шинжгүй усаар байлдаж байв.

"Сэүн, би өлсөөд байна" гэхэд Сэүн хялам ч хийсэнгүй.

Би хошуугаа унжуулсаар идэх юм хайх гэж явах гэтэл Сэүн гарнаас татан өөр рүүгээ харууллаа.

"Яасан?" гээд уурласнаа мэдэгдэх гэж Сэүн рүү харсангүй. Сэүн инээж байснаа хоёр том гараараа бэлхүүснээс тэврээд өөр рүүгээ харуулав.

"Миний гүнж өлсөөд байгаа юм уу? Бурхан минь! Энэ тэнэг амьтныг хараач ээ! Гүнжийгээ өлсгөөд. Үхэх нүгэл хийж" гэв.

Сэүн тэврэхээ болин гарнаас хөтлөчихөв. "Явж зөндөө их идэх юм идэцгээе хатантаан"

Паркны гадна талд янз янзын хоолны бүхээгнүүд байлаа. Миний нүд томрон түргэн хоол идэхийг хүсэж,Сэүнийг чирсээр пиццаны бүхээг дээр ирлээ.

Сыртэй пицца руу заасаар "Энийг,энийг идмээр байна Сэүн" гэхэд Сэүн толгой дохин захиаллаа.

Хоосон байх суудал дээр суугаад Сэүнийг хүлээх зуур энд тэдийг харж байлаа. Хэдэн ширээний цаана өөр хэдэн хөвгүүд сууж байх ба хажуудаа байгаа охидуудынхаа хөх бөгсийг хамаагүй илж байв. Миний нүдэнд үнэхээр бүдүүлэг харагдах агаад би хөмсөг зангидан харж байсан юм.

Тэд инээлдэж байснаа над руу харж хуруугаараа заагаад, даллах нь тэр. Би хараагүй мэт царайлж, нүдээ эргэлдүүллээ.

Тэр үеэр нь Сэүн пиццагаа барьсаар ширээнд ирж суулаа. Сэүн инээмсэглэн "Идээрэй"

Би түүний хамрыг чимхээд "Баярлалаа, Сэүн"

Пиццагаа идэн, Сэүнтэй юм яриад сууж байтал Сэүн инээснээ миний хацар дээр наалдсан юмыг аваад амандаа хийчихэв. Би гайхсаар түүнийг идэхгүй байгааг анзаарлаа.

"Идэхгүй юм уу?"

Сэүн толгой сэгсрэн, миний үсийг иллээ. "Идэхгүй ээ, идэхийг чинь харахад л хангалттай"

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now