09. Баяр хөөртэй өдөр

3.1K 263 4
                                    

Бид ангийнхан дээрээ очиж суугаад, сургуулиас бэлдсэн амттанг идэж, үзүүлбэрүүдийг нь үзнэ. Энд байгаа бүх хүүхдүүд дэндүү хөөрхөн болчихож. Миний хажууд суугаа хүүхдүүд хүртэл үнэхээр дэгжин харагдах ажээ. Шинэ жилийн үдэшлэг ийм болдог байх нь ээ.

Өмнөх сургууль маань энгийн сургууль боловч дээрэлхэлт, гадуурхал их байсан. Тэгээд л шилжүүлсэн юм. Гэвч би эцэг эхдээ үүнийг мэдэгдэхийг хүсээгүй.

Ахлах ангийн хүүхдүүд маш олон болохоор бүгд хосоо сонгож, тэмцээн уралдаанд орно гэв.

"Ахлах ангийнхан юм чинь тэмцээнээ больдог ч юм уу дөө хө?" Захирал хөмсгөө өргөн тэмцээн хийнэ гэсэн багш руу харлаа.

Өнөөх багш худлаа инээн "Тэгье тэгье. Цагийн гарз тиймээ, захирал аа?"

Харин дараагаар нь манай ангийн багш ирж, шагнал гардуулах үеэр нэг нь шагнал авбал алгаа ташаарай гэж хэллээ. Би ч чанга ташихын түүс болж, за л гэлээ.

Ангиасаа сугалсан хостойгоо талбай руу гарч манай ангийн валес эхлэв. Би Каиг сугалсан. Аёонтой сольчих гэсэн чинь багш уурлаад сольж чадаагүй. Гэхдээ Аёон ямар нэгэн дургүйцсэн юм хэлээгүй  л дээ.

Бид бүжгээ бүжиглэж дуусаад ёслочихоод эргэн суудалдаа суулаа. Манай ангийнхан л их баяртай байна даа.Бүгд аз жаргалтай инээлдэж хөхрөлдөөд үнэхээр сайхан байна.

"Ёооё, гоё байна аа тийм ээ?" хэмээгээд Бэкхён ширээний хажууд зогсоод тэнэг тэнэг хөдөлгөөн хийнэ.

Каиг хөмсгөө өргөж, толгой сэгсэрснээ босоод тэрний хөдөлгөөнийг 100,1000 дахин нугалах лаг хөдөлгөөн хийлээ. Бэкхёны ам ангайж, хэсэг харж зогссоноо өөрөө амаа хаагаад сандал дээрээ суув.

Бид тэднийг шоолон байхад багш нар тэнд бие биетэйгээ хөөрөлдөж, хундага тулгацгааж байлаа.

"Ууцгаая, Барьцгаая,Төлөө, Урагшаа"

Хоол ирсний дараагаар хөвгүүд нь охидоо бүжгэнд урина гэсэн болохоор охид суудал дээрээ хөөрхөн гэгч хүлээн сууцгаана.

Намайг хамгийн эхэнд дээд ангийн ах урьсан болохоор юу ч бодолгүй гараа өгчихөв. Сэүн тэнд хоолоо дуусгах гээд завгүй байсан юм.

"Чамайг хэн гэдэг вэ?" гэж бүжиглэж байх үедээ надаас царайлаг ах асуулаа. Би ч ичиргүйрсээр,

"Жисү, Ким Жисү"

"Хөөрхөн нэртэй хөөрхөн охин байна" гэхэд нь инээмсэглээд

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now