06. December

3.6K 320 9
                                    

Шинэ ангид шилжиж ирээд аль хэдийнээ 3 сар болчихжээ. Өмнөх ангиас минь ч илүү. Тэд намайг маш ихээр хайрладаг, халамжилдаг. Би ч тэднийг хайрладаг.

Арван хоёр сар гараад бараг л талдаа орж байна.Удахгүй зул сарын баяр болно. Анхны удаа л ингэж ихээр догдлож байна.Яагаад ч юм энэ баярыг тэдэнтэй цуг өнгөрүүлнэ гэхээр үнэхээр сайхан байна. Гоёмсог даашинз, гялалзсан өндөр өсгийт өмсөөд, найзуудтайгаа цасны тухай ярилцаж сууна гэхээр сэтгэлд багтамгүй юм.

Хичээлдээ явах замдаа дэлгүүр орж хөвгүүддээ амттан аваад явахаар шийдэв. Ах аав хоёр тендерийн асуудал гээд намайг хүргэж өгөхгүй байгаа. Ганц охин минь гээд надад бүр машин гаргаж өгсөн.

"Булан эргээд шинэ нээгдсэн дэлгүүр байгаа, ахаа зогсоорой" гэж царайлаг жолооч ахдаа хэлэхэд жолооч ах маань инээмсэглээд толгой дохив.

Яг хэлснээр минь шинэ дэлгүүрийн үүдэнд зогсож аавын өгсөн кредит картаар тооцоогоо хийхээр боллоо. Тэр дэлгүүрийн амттан бүр надад таалагддаг болчихсон. Өмнө нь иддэг байсан ч энэ дэлгүүрийнх бүр ч илүү амттай. Эсвэл зүгээр л надад дэлгүүр таалагдаад байгаа болохоор тэгэж санагдаж магадгүй л юм.

Сэүн, Каи, Бэкхёны амттанг тус тусд нь боолгоод нэг уутанд хийн гарлаа. Тэд ч бөөн юм болох байхдаа. Бид гуравт өмнө нь авч өгсөн болохоор энэ удаа бидний ээлж.

Сургуулийн од хөвгүүдтэй найзлах хэцүү. Тэдний фен клуб бараг л биднийг алах шахдаг. Да Э хүртэл намайг янз бүрийн аргаар чадах гэж хичээдэг. Гэхдээ тэр бүгдийг Сэүн яаж ийгээд л олж мэдээд болиулчихдаг болсон.

Сургуулийн хаалгаар гарандаа шинэ дэлгүүрийн логотой уутыг барьсаар ангидаа орж ирлээ. Ихэнх хүүхдүүд иржээ. Сэүн Бэкхён Каи гурав зуршил болсноороо нэг нэгнээ өдөн сууж байлаа.Аёон Хэра хоёр ангийн охидуудтай ярилцан инээмсэглэн сууцгаана.

"Бэкхён-а, Каи Сэүн-а!" гэж хэлээд ууттайгаа өргөхөд тэр гурав харснаа нүд нь томорч наашаа гүйлээ.

Бэкхён гүйж байх замдаа сандланд нэг тээглэн уначхаад босож, өмдөө гөвөөд дахин наашаа гүйлээ. Миний гараас булаах шахам ууттай амттангуудаа аваад хайрцагтайгаа задлаж үзэхээсээ өмнө тэр гурав хацар дээр нэг нэг үнсээд суудал руу буцан гүйв.

Хэдий уул шиг том биетэй ч тэд 3 настай жаалууд. Тэд нэг л уурлавал дэлхий сүйрэхтэй л адил гэсэн үг.

"Юу вэ? Бид хоёрт авчраагүй юм уу" хэмээн Хэра хошуугаа унжуулсаар миний өмнө ирэн зогслоо.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now