02.Миний зайрмаг!

4.2K 316 6
                                    

"Тэр ч ёстой алдартай. Бэкхён Каи хоёр ч алдартай. Сургуулийн ледер хөвгүүд гэх үү дээ. Зан ааш нь үнэхээр хөөрхөн, нэг тийм эгдүүтэй, эелдэг хөвгүүд байдаг даа" гээд Хэра инээмсэглэн ярилаа.

"Бүр тэдний фен клуб байдаг гээд бод" хэмээн Аёон нэмэн хэллээ.

"Од нь ч од юмаа" би ийн хэлээд санаа алдав.

Мэдээж ийм царайлаг хөвгүүн юу гэж над шиг энгийн тоохов дээ. Зүгээр л холоос ч ойроос ч ажиглаж байя.

"Хоолоо идээрэй охин минь!"

Хэрагийн дуугаар түүн рүү ширтэж байснаа болин урагш харан хоолоо идлээ.

"Ер нь бол онолын хувьд Сэүний клубын дарга гэж охин их заваан санаатай охин байдаг л даа. Тэгээд бүр Сэүнтэй ойртсон охин болгоны бараг зоддог"

"Ганцхан хөвгүүнээс болж бүр... Заза ер нь ойртоод дэмий шүү!" гээд Аёон толгой сэгсэрлээ.

Ингэж энэ сургуулийн тухай бага сага мэдлэгтэй болоод өнөөдрийн хичээл өндөрлөлөө.Нэг сайн суниаж аваад цүнхэндээ юмнуудаа хийн сандлаасаа дээш нь тавиад гарахдаа бэлдлээ.

"Өөе!" гэж хойноос дуудахад би эргэн харахад над дээр хогны шүүр унаад ирэв. Тэр шүүрийг арай гэж барьж аваад өнөөх охин руу харвал тэр над руу цэхэлзэн муухай харж байв.

Хэсэгхэн зуур би энэ охинд би юу хийсэн билээ, харьцсан бил үү ч гэж бодох шиг.

"Шинэ сурагч хогоо шүүрдээд ангиа цэвэрлээд яваарай" гэж тушаачхаад миний хажуугаар мөрлөн гарлаа.

Ямар хачин охин бэ. Зүгээр л эелдэг хэлж болдоггүй юм байхдаа.Бүр муухайгаар цэхэлзээд дээгүүр алхсаар яваад өгөв. Тэрний дараагаар хүүхдүүд бүгд гарч яван Сэүн суудалдаа суусаар байлаа. Би ч тоолгүй сандлаа өргөн тависаар байлаа. Хэрвээ нэг л харвал бүр ширтээд зогсчих юм шиг санагдаад байсан.

"Чи хаанаас ирсэн бэ" Тэр намайг хогоо шүүрдэж дуусахад ийн асуучихаад сандлаа дээш нь тавилаа.

"Хан-Ил сургуулиас"

"Жирийн сургууль биздээ. Ядуу байж байгаад баяжсан юм уу?" гэж хэлээд Сэүн миний хажууд ирэн зогслоо. Миний зүрх бараг амаар гарах нь.

"Үгүй ээ. Зүгээр л энгийн сургуульд, энгийн хүүхдүүдтэй найзлахыг хүссэн юм. Гэхдээ чадаагүй ээ" гээд инээсхийллээ.

Сэүн толгой дохин хаалга руу зүглэлээ. Хаалганы дэргэд очоод нүдээ ирмэх нь тэр.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now