04.Аймшгийн кино

3.9K 300 8
                                    

"Тавиач ээ!" гэж тэр орилж эхлэв. Хүүхдүүд бүгд над руу харан шивнэлдэж байлаа.

"Уучлаарай!" гэж хэлчихээд гарыг нь тавихад тэр над руу муухай харж байснаа гэнэт нүдийг нь нулимс бүрхээд ирэв. Би түүний энэ чадварлаг нүүрний хувиралыг харан үнэхээр гайхлаа. Маш гайхалтайгаар нүдэнд нь нулимс хурчихлаа шүү дээ.

"Битгий худлаа жүжиглээд бай! Чиний уйлдагт чинь одоо хууртахаа больсон" гээд Сэүн миний хажуугаар зөрөн суудалдаа суухтай зэрэгцэн багш орж ирэв. Хүүхдүүд ч чимээгүй болж би ч суудалдаа суулаа. Да Э над руу хөмсгөө зангидан харахыг анзаарсан Сэүн над руу хачин ширтэж байлаа.

"Миний суудалд суу! Би захад суучихья" 

Би үгүй гэж хэлэхэд хэтэрхий оройтсон байлаа.Тэр аль хэдийнээ босоод миний хойгуур гараад хажууд зогсчихов..Аргагүйн эрхэнд хажуудах сандал дээр суув.

Сэүн санаа нь амарсан юм шиг санаа алдана.

Эхний цагийн хонх завсарлахад Сэүн гараа дэрлэн хэвтэж байлаа.Хичээлүүд араасаа цувран орсоор хоолны цаг болоход Каи, Бэкхён, Сэүн гурав түрүүлээд ангиас гарахад хоол идэхээр явж байна хэмээн би таамаглав.Ангиар нүдээ гүйлгэн харахад би болон Да Э үлдсэн байх нь тэр. Би чимээгүйхэн гарахаар өлмий дээрээ гишгэн гарах гэтэл Да Э сандлаасаа хүчтэй босож ирэхэд би цочиж, золтой л саваад уначихсангүй.

"Хаачих нь вэ, шувуухай минь?"гэсээр аль хэдийнээ миний хажууд ирчихсэн үсээр минь оролдон зогсож байлаа.Би нүдээ хурдан хурдан цавчилсаар ямар үйлдэл хийхийг харна.

"Сэүн...тэр миний амьдрал.Тэгэхээр амьдралаар минь тоглох хэрэггүй.Тэр чи бид хоёрын хэнд ч сайн биш! Тэрний сайн хүн нь Америкт байдаг.Тийм болохоор зүгээр л тэрнийг орхи.Тэр чамаар тоглоно уу гэхээс хайрлахгүй" гэж зөөлөн боловч ёжилсон өнгөөр хэлчихээд намайг мөрлөн ангиас гараад явчихав.

Би ч Сэүнд сайн биш! Зүгээр л тэрнийг сонирхож мэдэхийг хүссэн төдий.Өчигдөрхөн уулзсан байж сайн болно гэж үү? Утгагүй юм ярьж байх юм.

Цайны газар луу ороход бүх охид Сэүн, Каи, Бэкхён гурав руу харсан байлаа.Тэдний дунд Хэра, Аёон хоёр ч багтаж байв.Тэднийг намайг орхиж явсанд итгэж чадахгүй нь.

"Хөөе, намайг яагаад орхичив оо? Хөөөе энд хүн байна уу?"

 Тэднийг намайг тоох байтугай ирсэн гэдгийг ч анхаарахгүй болохоор нь гараа нүднийх нь урд хөдөлгөхөд тэд зүгээр л халбагаа амандаа зуун нөгөө гурав руу анхаарлаа хандуулна.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now