05.Дэлдэн нөхөр

3.6K 303 7
                                    

"Бурхан минь Чанёол юу хийж байгаа юм бэ?" гэхэд Чанёол инээмсэглэн хацар дээр минь үнсэв.Би энэ залууд амьнаасаа илүү хайртайгаа нуухгүй ээ.Жинхэнэ шороо идэж өссөн найз минь байгаа юм.

"Ер нь бол амралтаараа ирсэн л дээ.Чам дээр очих гэж байгаад нэг танилтайгаа таараад тэгээд урьд нь киноны өртэй байсан болохоор кино үзэх гэж ирсэн ч чи нүдэнд харагдаад шууд л хүрээд ирлээ" гэв.

Бид хоёр найзлаад арван хоёр жил болж байна. Дөрвөн настайгаасаа найзалсан гэхээр юу ч мэдэхгүй байхдаа ч бие биенийгээ хамгаалсаар ирж дээ. Чанёол Америк явж сурах болоход би яагаад ч зөндөө ихээр уйлж байсан.Тэр амралт болгоноороо надтай хамт байдаг.Гэхдээ найзыгаа эрэгтэй,царайлаг хүүхэд гэж харж байгаагүй ээ.Тэр зүгээр л миний түшиг тулгуур,үүрдийн сайн найз байх болно.

"Чи хэнтэй явж байгаа юм?" гэж Чанёол асууж, бид хажуудаа байх сандал дээр суулаа.

"Ангийнхаа найзуудтай" гээд өхөөрдөм царай гаргахад тэр тэсэлгүй инээчихэв.

"Heol!! Хатагтай Жисү ингэж эгдүүтэй царай гаргахаа боль" гэхэд нь би ч бас дагаад хөнгөхөн инээлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Heol!! Хатагтай Жисү ингэж эгдүүтэй царай гаргахаа боль" гэхэд нь би ч бас дагаад хөнгөхөн инээлээ.

"Ямар кино..."гээд асуултаа дуусгаагүй байхад Сэүн ирээд хүчээр босгочихов.Би гайхсандаа Сэүн рүү хартал тэр Чанёол руу муухай харж байлаа.

"Сэүн энд..."

"Хэн юм?" Чанёол ч бас гайхсан байдалтай асуухад Сэүн намайг хойноо оруулаад гарнаас минь атгасан хэвээр байлаа.

Юу болоод байна аа?

"Би Жисүгийн найз хөвгүүн нь байна.Харин чи хэн гээч алиа салбайдаа вэ?" гэх Сэүний шүдээ зууж хэлсэн үгийг сонсоод нүдээ томруулан хажуу тийшээ болоод Сэүн рүү харлаа.Чанёол ч бас хачин царайлан зогсож байв.

"Залуусаа...эээе" гэхэд тэд намайг тоож ч харсангүй. Тэд яг бие биенээ алах гэж байгаа юм шиг харцаараа ширтэлцэнэ.

Oh Sehun's girlfriend | completedWhere stories live. Discover now