Шуурхай мэдээ:
GOT7 хамтлагийн Марк Туан 3 настай охинтой гэх мэдээ интернет ертөнцийг шуугиулж фэнүүдийг ихээхэн төөрөгдөлд оруулж байна.
[+145-34] Энэ одоо шар мэдээнийх нь яаж ийм хүн үнэмшмээргүй юм нийтлэхээ болих хэрэгтэй!!!
[+787-287] Итгэхийг хүсэхгүй байгаа ч нотлох баримт гээд зураг нь байхаар одоо яах ч билээ. Марк убба та намайг шархлууллаа.
[+676-45] Уншаад шууд Агасэ байхаа больмоор санагдчихлаа байна хн их гавъя байгуулж дээ
[+690-56] Өөрийнх нь зүгээс юуг ч батласан зүйл хэлээгүй байхад ингэж буруутгахаа больмоор юм. Марк убба битгий сэтгэлээр унаарай. Fighting
[+343-67] Хэн нэгэн надад энэ зүүд гэж хэлээд чимхээд өгөөч
[+301-89] Хаха та нарын хайрлаж дурлаад гүйгээд байдаг Солонгос хамтлагууд ийм л байна хаха
[+5678-65] Энэ дуучид ч гэсэн хүн, хүнтэй сууж хүүхэдтэй болж болно биз дээ. Ямар нөхөр чинь ингээд хүүхэдтэй болчихсон биш. Яасан их сүржигнэдэг юм
[+287-34] Марк энэ хүүхэд хоёр эгчийн чинь эсвэл дүүгийн чинь хүүхэд гэж хэлээч
---
Маркын зүгээс...
Удахгүй эргэн ирэлт болох гэж байгаа тул шаргуу бэлтгэл хийх зуур захирал дуудуулж байна гэхийг сонсоод бэлтгэлийн өрөөнөөсөө шууд захирлын өрөө рүү явлаа. Өрөөний үүдэнд хүрч ирээд тогшхоосоо өмнө нэг гүнзгий амьсгаа авав. Яагаад ч юм сандраад байх юм.
Хаалыг нь хоёронтоо зөөлөн тогшвол дотроос захирлын ороод ир гэх ширүүн дуу гарахад би айж орхив.
Би юу буруу хийсэн юм бол?
Өрөөнд орж буйдан дээр захирлын баруун талд суухад захирал хөмсөг зангидан харж
Захирал: Чи энэ нөхцөл байдлыг тайлбарлахгүй юм уу? хэмээн нэг хөмсгөө өргөхөд минь би гацаж түгдэрсээр юу гэж асуухад захирал надад өөрийнхөө утсыг өгөн нүүрэн дээр байх мэдээллийг уншууллаа.
Тэр мэдээ дээр намайг охинтой гэж бичсэн байв. Үнэндээ би өөрийгөө ч охинтой эсэхийг мэдэхгүй байна.
Захирал: Чи тайлбарлахгүй юм уу?
Би: Тэр миний төрсөн охин биш ч байж болно
Захирал: Юу гэсэн үг юм?
Би: Үнэндээ бол гэсээр түүнд бүх явдлыг тайлбарлаж өглөө.
YOU ARE READING
Little angel 👼 [Completed]
FanfictionШуурхай мэдээ... GOT7 хамтлагийн ахмад гишүүн Марк Туан 3 настай охинтой гэсэн мэдээ интернетийг шуугиулж байна!!! • 1 жилийн ойн баярын бичвэр •