2. "GOT8"

1.4K 207 23
                                    

Бид гурав кофе шопоос гаран машины зогсоол дээр ирэх үед Нахи өөрийнхөө машины араас нэг жижиг цүнх гаргаж ирэн надад өглөө.

Нахи: Энэ Хэмигийн хувцас болоод бас бус тоглоомнууд нь байгаа

Би түүн рүү толгой дохитол тэр газар суун охиныхоо хоёр гараас атгаад нулимстай нүдээр түүн рүү ширтэн

Нахи: Миний охин ээжийгээ иртэл энэ ахтайгаа хамт байж байгаарай. Ахынхаа үгэнд сайн ороорой гэхэд нь охин ч мөн адил нулимстай нүдээ өөрийн жижиг гараараа нухалсаар

Хэми: Ээжээ та явахгүй байж болохгүй юм уу?

Нахи: Болохгүй ээ. Ээж нь заавал явах ёстой

Хэми: Би таныг явуулмааргүй байна

Нахи толгойг нь илж духан дээр нь үнсээд

Нахи: Ээж нь удахгүй ирнээ. Бас ирэхдээ чиний авахыг маш их хүсэж байсан барби хүүхэлдэйг чинь аваад ирнээ за гэхэд охин чимээгүй л толгой дохиж байв.

Нахи охиноо дахин нэг тэврээд уйлсан чигтээ машинаа асаан явах бол охин араас нь уйлахгүйг хичээх ч нулимс нь урссан чигтээ машины араас харан зогсоно.

Би доош өвдөглөн суугаад охины нулимсыг арчиж өгөөд

Би: Амттай юм идмээр байна уу? гэхэд минь охин толгой сэгсэрлээ.

Би: Хмм тэгвэл миний ажил дээр очиж үзмээр байна уу? Чамд таалагданаа. Тэнд гоё зүйлс зөндөө их байгаа гэхэд охин толгой дохиод гарнаас минь хөтөллөө.

Ингээд Хэми нэг сар хоёулаа амьдраад байж дээ.

Цүнхийг нь ардаа тавин, охиныг дэргэдээ суулган бүсгийг нь бүсэлж өгөөд энтийг зүг хөдөллөө. Энт дээр ирэн охиныг машиндаа үлдээгээд захиралтай уулзахаар хурдан өрөө рүү нь явлаа.

Үнэндээ би охиныг дагуулж орохоос айсан юм. Хүмүүс юу гэж ч бодох билээ.

Өрөөнийх нь хаалгыг тогшин орвол захирал буйдан дээр суун намайг ч мөн адил суухыг дохьлоо.

Захирал: шинжилгээний хариу гарсан уу? Юу гэж байна?

Би: уучлаарай захирлаа гээд толгой бөхийлгөн

Би: миний хүүхэд гэсэн хариу гарсан.

Захирал хэсэг бодлогоширч байснаа санаа алдаад

Захирал: тэгээд ээж нь юу гэж байна?

Би: ээж нь охиныг нь ердөө нэг сар харж өгөхийг надаас гуйсан.

Little angel 👼 [Completed]Where stories live. Discover now