8. "Сайн бариарай!"

862 125 12
                                    

Шөнөжин дугуйтай уул дамжин, салхи исгэрүүлэн давхиж явна гэж зүүдэлсэн Хэми өглөө болонгуут л шууд л ах нарыгаа сэрээхээр боссон юм. Маркаас өхсүүлээд бүгдийг нь нэг нэг дуудаж үзсэн боловч нойрноосоо сэрсэн хүн нэг ч байсангүй.

Хэми гал тогоо орон сандал хөргөгчний өмнө тавин хөлдөөгчнөөс нэг мөс аван ах нарыг нь нэг муухай харцаараа айлгадагаар нь Жэйбигийн зүг мөсөө барисаар явлаа. Халууцсандаа хөнжлөө сөхөн хөлөө гарган унтах Жэйбигийн дэргэд суугаад унтлагын хувцас руу нь авч ирсэн мөсөө хийж орхив.

Тухтай нь аргагүй унтаж байсан Жэйби хүйтэн мөс мэдрэн шууд л огло харайгаад орноосоо босов.

Жэйби: Хэми чи чинь яаж байнаа? гэсээр цамцнаасаа мөсөө гаргах гэж хичээнэ.

Хэми харин гэмшингүйгээр уучлалт гуйгаад

Хэми: Би гадаа гарч дугуй унамаар байна. Даан ч ах нарын хэн нь ч босохгүй байна гэсээр хоёр гараа ардаа барин, баруун хөлөө дотогш эргүүлэн эгдүүтэйгээр малийна.

Жэйби: Хэми ахтайгаа хамт гарах юм уу гэсээр доош хөлөн дээрээ суун Хэмитэй зэрэгцэлээ.

Хэми харин толгойгоо сэгсрээд

Хэми: Тантай хамт гарахгүй ээ. Та чинь уйтгартай шүү дээ гэсээр хошуугаа унжуулан эгдүүтэй царай гаргана.

Жэйби харин урамгүйгээр толгойгоо хоёр тийш нь зөөлөн сэгсрээд

Жэйби: За тэгвэл хэн ахтайгаа хамт гармаар байна?

Хэми харин бодож байгаа бололтой эгдүүтэй царай гарган дээш тааз ширтээд

Хэми: Жэксон ахтай

Жэйби: Өө яадаг билээ. Жэксон ах нь өнөөдөр Хятад явах болохоор чамтай хамт гарч чадахгүй нь. Марк ахтайгаа хамт гарах юм уу? гэхэд Хэми бас л толгой сэгсрээд

Хэми: Марк ах чинь чимээгүй тэгээд хөгжилгүй шүү дээ.

Жэйби: Тэгвэл хөгжилтэйгээр нь Бэмбэм ахтайгаа гарах юм уу? Нэмээд Югёмыг аваад гарчихгүй юу? Үнэн хөгжилтэй байх биз гэвэл Хэмигийн нүд нь сэргэн хурдхан шиг толгойгоо дохилоо.

Жэйби: За тэгвэл чи өрөө рүүгээ явж хувцсаа өмсчих. Би цаад хоёр далчигарыг сэрээчихье гэсээр Хэми өрөөнийх нь зүг зөөлөн түлхээд өөрөө өрөөнөөсөө гаран хажуугийн өрөөнд орлоо.

Бэмбэм, Югём хоёр тэврэлдчихсэн нам унтацгаах бөгөөд Жэйбиг хөнжлийг нь сөхөх үед нойрмоглосоор сэрэв.

Little angel 👼 [Completed]Where stories live. Discover now