9. "Энэ хэний охин бэ?"

847 113 9
                                    

Жэксон Хятад дахь үйл ажиллагаагаа дуусган гэртээ ирэх бөгөөд өглөө эрт онгоцноосоо буусан учир залуусыгаа амралтын өдрөөр нь сэрээхгүй гэсэндээ гэртээ сэмээрхэн орж ирнэ. Гутлаа тайлан, аялалын цүнхээ өргөсөөр өрөөндөө орж ирвэл Марк Хэми хоёр тэврэлдчихсэн унтаж байх бөгөөд сайтар ажиглан харвал уруулны цорвойлт, сормуусны урт гээд л хоорондоо их л төстэй юм шиг.

Жэксон цүнхээ тавин шүршүүрт орчихоод залууст өглөөний цай бэлдэхээр гал тогооны өрөө орох бөгөөд Хэми сэрсэн бололтой нүдээ нухалсаар гарч ирлээ.

Жэксон: Хүүе намайг байхгүй хэд хоног юун хөөрхөн унтлагын хувцастай болчихсон юм? гэсээр Хэмиг гар дээрээ дээш өргөх бол Хэми жаргалтай инээнэ.

Хэми: Хос унтлагын хувцас гэсээр хацар нь ягаарч байв.

Жэксон: Хосоо? Хэми маань ийм эрт найз залуутай болчихож байгаа юм уу даа гэсээр хацарнаас нь чимхэхэд Хэми толгойгоо сэгсрээд

Хэми: Үгүй ээ. Марк ахтай хос цамц байхгүй юу. Ахынх цэнхэр үүлтэй харин минийх ягаан үүлтэй гэсээр унтлагын хувцасан дээрх үүлний зурагнууд руугаа заан үзүүлэв.

Жэксон их л өхөөрдсөн болоод хайрласан харцаар ширтэх бөгөөд үсийг нь хойш нь янзалж өгөөд

Жэксон: Марк ахтайгаа  хамт хос унтлагын хувцас өмсөх тийм гоё байна уу? гэхэд нь Хэми мхм гэсээр толгой дохив.

Жэксон: Чи Марк ахдаа тийм их хайртай юм уу?  гэхэд нь Хэми бас л толгой дохино.

Тэр хоёрыг ийн ярьж байх зуур Марк ч сэрсэн бололтой хүрч ирэн Жэксоны гарнаас Хэмиг аван өргөөд духан дээр үнсэнэ, нүүр гараа угаахаар угаалгын өрөө оров. Нээрээ л тэр хоёр нэг нь цэнхэр үүлтэй, нөгөө нь ягаан үүлтэй хос унтлагын хувцас өмссөн байх бөгөөд Жэксон тэр хоёрын зүг их л нухацтай харсаар үлдсэн юм.

Хэдэн өдрийн турш Жэксоны толгойд эргэлдэж байгаа асуудал бол Хэми болон Марк хоёрын асуудал билээ. Хэмигийн ээж хэзээ ирэх бол? Удахгүй явах өдөр нь ч дөхөж байдаг тэгсэн залуус маань хэдийнээ Хэми гэх бяцхан охины өхөөрдөм байдалд дасаад, хэдийнээ сайн болчихсон байдаг. Ялангуя Марк. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй дуугүй в явж байдаг хүн дуу шуу орж үргэлж л инээдэг болж, Хэмитэй хамт байхдаа хэнээс ч илүү жаргалтай байдаг болсон билээ. Явахаар нь Марк маань  яана даа?

---

Өнөөдөр Жинёны кинонд тоглож дууссан болоод БэмБэм Жэксон хоёрын Тайланд, Хятад дахь үйл ажиллагаа дууссан болоод Ёнжэг багтай дууны тэмцээнд эхний гурван шатандаа тэнцсэнийг тэмдэглэхээр Хэмигээс нууцаар хэдэн шар айраг авч хөргөгчиндөө хийсэн байх бөгөөд Хэмиг унтсан хойно тэмдэглэхээр тохиролцсон билээ.

Little angel 👼 [Completed]Where stories live. Discover now