Хүн бүрд л юу ч хиймээргүй аль эсвэл хийх зүйл юу ч үгүй нэг тийм хийцгүй өдөр байдаг даа. Үүнтэй адил манай Марк, Хэми хоёр ч гэсэн залхуутай гэгч нь зурагт ширтэн хэвтэнэ.
Марк бугуйн дахь цаг руугаа нэг хараад дараагаар нь өндийн сууж Хэми рүү харлаа.
Марк: Хэми хоёулаа хүүхэлдэйгээр чинь тоглох уу?
Харин Хэми тааз ширтсэн чигтээ толгойгоо сэгсрээд
Хэми: Үгүй ээ. Хоёулаа бараг таван зуу удаа тоглосон. Эсвэл хоёулаа нуугдаж тоглох уу?
Марк харин хөнгөн инээмсэглээд
Марк: Тэрийг ч бас хоёулаа таван зуу удаа тоглочихсон гэж хэлэн буцан хэвтэн, зурагтын удидлага аван суваг эргүүлэн сууна.
Хэдэн суваг эргүүлэн байтал хоолны нэвтрүүлэг таарч, мэргэжлийн тогоочийн хийж буй хоолыг харан хоёул өлссөн гэдсээ тэврэн хэвтэнэ.
Марк: Хэми чи өлсөж байна уу?
Хариуд нь Хэми зүгээр л толгой дохино.
Марк: Тэгвэл хоёулаа гоё хоол хийж идэх үү?
Хоолны сургаар л Хэми баярлан босон суугаад толгой дохив.
Марк: За тэгвэл ямар хоол идмээр байна?
Хэми харин хэсэг эгдүүтэй царай гарган, хошуугаа унжуулан хэсэг бодсоноо
Хэми: Шарсан банш
Марк түүнийг өхөөрдөн хацрыг нь илээд босон гал тогоо руугаа орон хөргөгчөө онгойлгон дээрээс нь доош нь нэг нягталж хараад эргэж Хэми рүү харан
Марк: Манай хөргөгчинд шарсан банш хийчих юм юу ч алга. Тэгэхээр хоёулаа дэлгүүр гарах нь дээ.
Харин Хэми жоохон хүүхдийн зангаараа баярлан дэвхэцсээр өрөө рүүгээ гүйн гарт тааралдсан хувцсаа өмсөж эхлэнэ. Марк ч мөн хуцвсаа өмсөн, хар маскаа зүүгээд Хэмиг хөтлөсөөр дэлгүүрийн зүг машиндаа суун хөдөллөө.
Дэлгүүрт орон Марк Хэмиг тэргэн дээрээ суулгаад тасаг бүрийг сүлжин яван өөрсөддөө хэрэгтэй гэх зүйлсийг цуглуулж байв.
Хагас цаг орчим хүнсээ цуглуулан мөн нэмж хэдэн төрлийн жимс аваад бичүүлэхээр явахдаа Марк Хэмиг нэг зүйлд нүдээ унагаад байгааг анзааран тэр зүг рүү харвал мөхөөлдөсний хөргөгч байв.
Марк: Манай Хэми зайрмаг идмээр байгаа юм уу? гэсээр тэргээ түрэн мөхөөлдөсний хөргөгчийн дэргэд ирээд
YOU ARE READING
Little angel 👼 [Completed]
FanfictionШуурхай мэдээ... GOT7 хамтлагийн ахмад гишүүн Марк Туан 3 настай охинтой гэсэн мэдээ интернетийг шуугиулж байна!!! • 1 жилийн ойн баярын бичвэр •