4. "Нүүрний будаг"

1.2K 165 20
                                    

Энэ долоо хоногоос шинэ дууныхаа зураг авалтыг хийх тул залуус эртлэн босч өглөөний цайгаа уун энт рүү явахаар бэлдэж эхэллээ. Бүх зүйлээ бэлдэн яг гарах гэж байтал Хэми өрөөнөөсөө нүдээ нухлан нойрмоглосоор гарч ирэв.

Хэми: та нар намайг орхиод явах гэж байгаа юм уу гэсээр гомдонгуй хэлэхэд Жинён гараа сэгсрэн

Жинён: үгүй ээ юу гэж бяцхан Хэмигээ орхих юм гэж хэлэн Маркын зүг үхлийн харц шидэв.

Марк өөр лүү нь шүүмжлэнгүй ширтэх зургаан хос нүдийг хараад царайгаа төв болгон

Марк: бид нар бүгдээрээ л мартсан  тийм биз дээ? Гэхэд

Жэксон: гэхдээ та аав нь гэж шүүмжлэнгүй хэлэв. Марк бууж өгсөн бололтой чимээгүй л доош харан шад ширтэн зогслоо.

Жэйби: гэрт ганцааранг нь үлдээж болохгүй юм чинь энт рүү дагуулаад явцгаая. Тиймээс Марк хён түүнийг хурдан хувцаслачих. Бид эндээ хүлээж байя.

Марк: хэн би юу? Марк гайхан өөр рүүгээ заан асуухад

Югём: мхм мэдээж та. Та чинь аав нь шүү дээ.

Марк гүнзгий санаа алдан түүнийг дагуулж өрөөндөө орон, цүнхтэй хувцаснаас нь хэдэн хувцас сонгон өмсүүлэн гарч ирвэл залуус бүгд түүн рүү гайхан хараад

Бэмбэм: хён та чинь галзуураа юу?

Марк залуусыг эхнээс нь тойруулан ширтээд

Марк: яасан?

Жинён: та түүнийг хэтэрхий нимэгхэн хувцаслачихсан гэж бодохгүй байна уу? Зуны даашинз, сандаал үнэхээр зүгээр гэж үү?

Марк: гадаа халуун байгаа. Тэглээч би цамц дээр нь өмсгөсөн.

Ёнжэ: хён тэр чинь жоохон хүүхэд. Бид даарахгүй ч тэр харин амархан даарна.

Марк гүнзгий амьсгаа аваад эргэн орж Хэмиг дахин хувцаслан гарч ирэхэд залуусын сэтгэлд нийцэж буй бололтой бүгд толгой дохицгоон гэрээсээ гарцгаалаа.

Тэд явсаар зураг авалт болох том зааланд  орж ирээд баруун буланд байх буйдан дээр Хэмиг хэдэн тоглоомтой нь хамт суулган өөрсдөө үс засуулж, нүүрээ будуулахаар тус тусын судалдаа очив. Залуус ч нүүрээ будуулангаа клипнийхээ зохиолтой танилцах бол Хэми ах нарыг нь будах хүмүүс рүү сониучирхан харан сууна.

Бүгдээрээ бэлэн болсоны дараа засаж тохижуулсан тайзан дээр гаран нэлээд хэдэн удаагийн оролдлогоор эхний хагас минутын бичлэгийг авч дуусан дахин хувцас солих өрөө рүү орон хувцсаа сольж эхлэх бол Хэмид тэднийг харан суух үнэхээр хөгжилтэй байсан юм.

Little angel 👼 [Completed]Where stories live. Discover now