Бие засмаар санагдан нойрноосоо сэрээд Хэми хэсэгтээ гайхан эргэн тойрноо ширтэв. Өөрийгөө хаана байгааг гайхаж байсан ч удалгүй ээжийгээ гадаад явсныг мөн нэг танихгүй залууд үлдээгээд явсныг нь санаад уйлахгүй байхыг хичээв. Учир нь ээж нь түүнийг уйлахгүй мундаг байж байгаарай гэж сайтар захисан юм.
Хөнжлөө сөхөн орноосоо буугаад тэр хаалга онгойлгон харсан ч энэ байшин түүнд аймшигтай санагдан өнөөх ахыгаа дуудахаар буцан эргэлээ. Шалан дээр унтах Маркыг Хэми мөрнөөс нь сэгсрээд юу гэж дуудахаа сайн мэдэхгүй зүгээр л ахаа ахаа гэж шивнэж байв.
Удалгүй Марк сэрэн нүдээ нухалсаар харвал
Хэми: Ахаа би шээмээр байна гэв.
Марк нойрмоглосоор босон Хэмигийн жижигхэн гарнаас хөтлөөд өрөөнөөсөө гарлаа. Угаалгын өрөөний гэрлийг асааж хаалгыг нь онгойлгож өгөөд
Марк: Би гадаа чинь яг энд хүлээж байя. Чи гялс бие засчихаад гараад ир гэхэд Хэми толгой дохин дотогш орлоо.
Хэми бие засчихаад гараа угаах гэтэл угаалтуур арай өндөр байсан тул цамцаа юу ч үлдээлгүй норгож орхив.
Угаалгын өрөөнөөс нойтон цамцтай гарах Хэмиг хараад Марк толгойгоо сэгрсэн
Марк: Би өнөөдөр жижигхэн шат авчирж тавьчихнаа. Тэгвэл чамд илүү хялбар байх бололтой гэв.
Дараагаар нь Марк өрөөндөө дагуулж орон чемодантай хувцаснаас хувцас гарган бүгдийг нь сольж өмсгөн оронд нь оруулав.
Орон дээрээ Хэмиг унтуулчихсан тул Марк яалт ч үгүй шалан дээр унтаж таарав. Тэр шалан дээр хэвтээд нүдээ анин буцаж унтах гэсэн ч Хэмигийн жижигхэн гэдэс өлсөн дуугарахад би тэр буцан өндийн босоод Хэмиг дуудлаа.
Марк: Хэми чи өлсөж байна уу гэхэд охин мөн өндийн босоод хурдан толгой дохьлоо.
Марк Хэмиг дагуулан гал тогоонд оруулж ирэн ширээнд суулгаад өөрөө идэх юм бэлдэхээр хөргөгчөө онгойлгосон ч бэлэн идчих зүйл даан ч байсангүй. Тэр хурднаар нь өндөг зайдас шаран талхтай түүний өмнө тавихад охин үнэхээр өлссөн бололтой хурдан хурдан халбагдан идэж байв.
Марк: Хэми жаахан тайван ид л дээ гэж хэлэн түүнд шилэн аягатай ус дөхүүлж өглөө.
Охин уснаас уун сая нэг амьсгаа аваад дараагаар нь арай удаан идэж эхлэв.
Марк түүний амыг арчиж өгөөд
Марк: Ингэхэд чи хэзээ хамгийн сүүлд юм идсэн бэ?
YOU ARE READING
Little angel 👼 [Completed]
FanfictionШуурхай мэдээ... GOT7 хамтлагийн ахмад гишүүн Марк Туан 3 настай охинтой гэсэн мэдээ интернетийг шуугиулж байна!!! • 1 жилийн ойн баярын бичвэр •