Хэми ч цэцэрлэгт явдаг болоод нэлээд хэд хоносон бөгөөд баасан гарагийн өглөө харин нойроо харамлаж буй бололтой залуусыг нэрийг нь дуудах бүрт үл тоон унтсаар л байв.
Бэмбэм нэрийг нь дуудахад Хэми сонсоогүй мэт дүр үзүүлэн дэргэдээ байх хүүхэлдэйг чанга тэврэн унтсаар л байх нь тэр.
Бэмбэм ч зочны өрөөнд орж ирэн Маркд гомдоллох бөгөөд Марк Хэмиг одоо л орноосоо босохгүй бол цэцэрлэгйнхээ автобуснаас хоцрохыг мэдэх тул эцсийн аргаа хэрэглэхээр өрөө рүүгээ явлаа.
Марк Хэмигийн хөнжлийг суг татан авах агаад Хэми нэг нүдээ нээн Маркыг харчихаад буцан унтсаар л байв. Марк орон дээр суун Хэмиг гижигдэж эхлэхэд л Хэми орилсоор нойрноосоо сэрлээ.
Марк: За Хэми одоо босохгүй бол оройтно шүү.
Хэми нүдээ нухалсаар Марк руу өрөвдөлтэй харан
Хэми: Миний нойр хүрээд байна. Өнөөдөр цэцэрлэгтээ явахгүй унтаж болохгүй юм уу гэвэл Марк Хэмиг өргөсөөр угаалгын өрөө орон нүүрийг нь угааж өгнө.
Марк: Өнөөдөр л явчих. Тэгээд хоёр өдөр хүссэнээрээ унтаарай за гэсээр нүүрийг нь арчаад хацар дээр нь үнсэв.
Жэксон Хэмид хоолыг нь халбагдаж өгөх бөгөөд нөгөө талд нь Жэйби хааяа нэг шаазан аягатай ус ам руу нь дөхүүлэн түүнд ус уулгуулна. Бэмбэм Ёнжэ хоёр харин хоёр талаас нь хувцсыг нь өмсгөх бөгөөд цагаан цэцэгтэй триког нь өмсгөх гэж жаахан будилав. Харин Югём түүний цүнхийг бэлдэх бөгөөд нэг жигнэмэг жимсний шүүстэй цуг цүнхэнд нь хийгээд эргэн харвал Жинён Хэмигийн хийж дуусгаагүй зургийн даалгаварыг хийн хэдэн өнгө өнгийн одой морь зурах бол Марк гар зүгшрүүлэх зурлага зуран сууна.
Цэцэрлэгийн автобус найм хагас гэхэд тэдний гэрийн гадаа ирэх бөгөөд тэд яаравчилсаар хоёр минутын гэрээс гаран автобус ирэх үед яг амжин зогсоол дээр ирлээ.
Автобусны хаалга онгойн Хэмигийн туслах багш гарч ирэх бөгөөд залуустай мэндлээд
Хун багш: Өнөөдөр жолооч чөлөө авч байгаа учир нэг өдөр та нар цэцэрлэгээс Хэмиг авах нь зүгээр үү? гэж асуувал Марк толгой дохиод
Марк: Мэдээж зүгээрээ. Би өөрөө очиж Хэмиг авах болноо гэв.
Автобусны хөдөлсөний дараагаас залуус тус тусынхаа ажлыг амжуулахаар тал тал тийшээ тарж одлоо.
Цэцэрлэг тарах цаг дөхөх үед Марк зураг авалттай байсан бөгөөд төлөвлөгдөөгүй нэг зүйлээс болон дуусах цаг хойшилсоор л байв. Марк ч Хэмид санаа нь их зовох бөгөөд арван минутын завсарлаганаараа Ёнжэ руу утасдлаа.
YOU ARE READING
Little angel 👼 [Completed]
FanfictionШуурхай мэдээ... GOT7 хамтлагийн ахмад гишүүн Марк Туан 3 настай охинтой гэсэн мэдээ интернетийг шуугиулж байна!!! • 1 жилийн ойн баярын бичвэр •