15. "Миний охин"

956 115 16
                                    

Нахиг өглөө эртлэн босон ороо нямбай гэгч нь хураан байх зуур түүнийг хариуцсан сувилагч бүсгүй гартаа үзэсгэлэнтэй нь аргагүй харагдах мирт цэцэг цайвар ягаан өнгийн вааранд хийн барисаар орж ирэв.

Сувилагч: Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? гэсээр ваартай цэцгээ түүний орны дэргэхэд шүүгээн дээр тавиад

Сувилагч: Үзэсгэлэнтэй цэцэг байна. Яг тань шиг.

Нахи цэцэгний зүг их удаан ширтээд сувилагч бүсгүйг өөрт нь зориулж авч өгсөн гэж бодсон бололтой

Нахи: Та ингэх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ баярлалаа. Үзэсгэлэнтэй цэцэг байна.

Сувилагч: Үгүй дээ, та буруу ойлгоод байх шиг байна. Тань дээр өдөр болгон ирдэг залуу өчигдөр над дээр үлдээгээд явсан. Өглөө болонгуут л оруулж өгөөрэй гэж их л захиж хэлсэн шүү.

Нахи өөрт нь цэцэг илгээсэн хүнийг Марк гэж мэдсэнийхаа дараа яагаад ч юм тайвшралыг мэдрэх шиг болов. Өөрийг нь энэ хорвоо дээр байдаг үгүйг нь ч мэдэдгүй байсан Марк гэх залуу одоо түүний хамгийн том тайтгарал мөн хамгаас эрхэм охиныг нь өсгөж өгч буй хүн болжээ. Эргээд бодохдоо Нахи өөрийнх нь хийсэн сонголт хамгийн зөв гэдгийг ухаарах шиг.

Нахигийн нүдэнд гэнэтхэн л гуниг хуралдсанд сувилагч түүний сэтгэлийг засахыг хичээн дөлгөөхөн инээмсэглэн, түүний энгэртээ чадхаараа чанга гэгч нь тэврээд

Сувилагч: Та битгий санаа зов доо. Хагалгаа заавал амжилттай болох болноо.

Харин Нахи энэ бүсгүйн сайхан сэтгэлд талархан, юу ч хэлэхгүйгээр зүгээр л толгойгоо дохин инээмсэглэж байв.

Удсан ч үгүй залуус Хэмиг дагуулсаар Нахигийн өрөөнд орж ирэн түүнд сэтгэлийн дэм өгөхийг хичээн аль чадхаараа гэгээлэг, хөгжилтэй зүйлсийн тухай ярих бөгөөд хамгийн хэцүү маазрах даалгаварыг хамгийн залуу гишүүд авсан байх агаад Нахиг инээлгэхийг тулд шалан дээр өнхөрөхөд ч бэлэн байгаа нь Нахигийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөх нь тэр.

Сувилагч хаалга хоёронтоо тогшин орж ирэн хагалгаа арван минутын дараа эхлэх гэж байгааг сануулан, Нахиг дагуулж явахаар хаалганы дэргэд хүлээн зогсоно. Нахиг орноосоо өндийхөд Жэйби ч мөн сууж байсан сандалнаасаа босон түүний дэргэд ирэн гараа явуулан түүний гарыг атгаад

Жэйби: GOT7 ямарч үед чиний дэргэд байх болохоор юунд ч санаа зоволгүй зоригтойгоор тэнгэр өөд инээмсэглээрэй хэмээн хамтлагийн гишүүдээ төлөөлөн үг хэлэх агаад бүгд л түүнд ээлж дараалан амжилт хүсээд тэврэх нь нэгэн нь тэврэн, гарыг нь атгах нэгэн нь атгасаар гарч одлоо.

Little angel 👼 [Completed]Where stories live. Discover now