11. "Цасангоо ба долоон одой"

781 116 2
                                    

Хэми өөрт байх хамгийн эгдүүтэй, гоёмсог даашинзаа дэрвэгнүүлсээр үүдэнд зогсоно. Марк ч нойрмоглосоор дэргэд нь гутлаа өмсөх бөгөөд Хэмиг хөтөлсөөр гэрээс гарах гэхэд нь Хэми Маркыг татан зогсоогоод толгой руугаа заан

Хэми: Миний шар малгайг мартчихлаа гэхэд нь Марк малгайн тавиураас өчигдөрхөн шинээр худалдан авсан шар малгайг нь өмсгөлөө.

Тэр хоёрыг бэлэн болон гарах гэж байтал зочны өрөөнөөс Жинёноос орилсоор хүрч ирэн Хэмигийн хамгийн дуртай гүнжтэй ягаан жижигхэн цүнхийг мөрөнд нь үүрүүлж өгөөд

Жинён: Ах нь дулаахан цамц хийчихсэн. Даарвал өмсөөрэй гэх бол Бэмбэм хүрч ирэн

Бэмбэм: Энэ оо сойз. Марк ах бол мартчихсан л байгаа биз гэсээр цүнхэнд нь хийж өгнө.

Югём ангидаа өмсөх зөөлөн ултай, хөлөнд нь эвтэйхэн углааш барисаар ирэх бол Ёнжэ хөнгөн зууш барисаар цүнхэнд нь хийнэ.

Харин Жэксон ногооны шүүс усны саванд нь хийж өгөх бол Жэйби харин унтахдаа тэвэрч унтдаг эгдүүтэй туулай Винкиг нь марталгүй цүнхэнд нь хийлээ.

Марк ч Хэмиг хөтөлсөөр гэрээс гарах бол залуус ч бас Хэмигийн цэцэрлэгт явах эхний өдрийг нь харахаар гутлаа өмсөн гадагш гарцгаав.

Удсан ч үгүй товлосон цагт нь өнгө өнгийн цэцэг болоод амьтны элдэв дүрсээр чимэглэсэн цэцэрлэгийн автобус тэдний байрны өмнө хүрэлцэн ирлээ. Хаалгыг нь онгойлгон багш нь гарч ирэн Хэмиг дуудсаар автобусандаа суулган хөдлөх бол залуус маань эгнэн зогсоод далласаа хоцров.

Жинён Маркын зүг нэг харан шоолон инээгээд

Жинён: Марк хён та арай уйлаад байгаа юм биш биз? гэвэл нулимсаа нэг арчсан болчихоод Жинён руу зөрүүлэн муухай харан

Марк: Галзуурсан биш юу гэж уйлж байдаг юм гэсээр гэрийн зүг явах бол бусад нь ч түүнийг даган гэртээ орцгоолоо.

Хэмиг байхгүйд гэр их л чимээгүй байх бөгөөд хааяа нэг эзгүй оргино.

Бэмбэм: Хэми байхгүй ямар уйтгартай юм бэ гэсээр залхуутай гэгч нь эвшээх бол Ёнжэ түүнтэй санал нэг байгаа бололтой толгой дохиод

Ёнжэ: Маргааш нэг гарч Хэмитэй адилхан гөлөг худалдаж авдаг юм билүү

Жэйби: Гөлөг авдаг нь яаж байга юм?

Ёнжэ: Гөлөг ч аягүй бол Хэми шиг сахилгагүйтэж чадахгүй байх дөө гэсээр амаа том ангайлган инээлээ.

Little angel 👼 [Completed]Where stories live. Discover now