1. Ой

6.8K 364 4
                                    

Ямар зан нь хөдлөсөн юм бүү мэд "Миа шинэ машинтай болсныг нь тэмдэглээд гадуур гарцгаая. Тэр тусмаа холын хол машинаар зугаалцгаая" гэсэн санал гарган зогсоо зайгүй шалж эхэллээ.

Анх удаа л хол явах гэж байгаа болохоор айж байсан ч тэднийг гомдоохыг хүссэнгүй дээ аргагүйн эрхэнд зөвшөөрлөө.

Товлосон өдөр ч болоход би, миний найз, түүний найз залуу бас миний үл таних нэгэн залуугийн хамтаар хотоос хөдлөн хаашаа ч юм давхиж эхлэв.

Тэр залууг хэн болохыг асуусан ч Миа ердөө л "Жиминий найз тэр зүгээр л хамтдаа явахыг хүссэн юм" гэж хэллээ.

Миа Жимин хоёр урд гар гараасаа хөтлөлцөн суухыг бид хоёр хоёул харж байгаагаа мэдрэх мөчид би чимээгүй байдлыг эвдэн түүнтэй танилцахаар зориглолоо.

Би: ингэхэд бид танилцаагүй юм байна. Намайг Эзмира гэдэг.

Нөгөө залуу нэрийг минь сонсон бага зэрэг том нүдлэсэн ч удалгүй буцан энгийн хэмжээндээ ороод сунгасан гарнаас минь атган: Жон Хусог. Чи их өвөрмөц нэртэй юм аа.

Би толгой дохин: миний ээж гадаад хүн.

Хусог: тэр их сайхан нэр сонгож ээ.

Түүнийг инээмсэглэх мөчид нар гийх шиг болж түүнээс гараа аван үсээ чихнийхээ ардуур хийсээр үл мэдэг инээмсэглэвэл Миа толиндоо харан намайг шоолон инээж байгаа нь сонсогдлоо.

Би: М-Миа! Бид хаашаа явж байгаа юм?

Миа: Жиминий авга ахын зуслангийн байр луу. Тэр энэ уулын цаахан амьдардаг гэсэн.

Тэр мананд дарагдан хэр өндөр бас хэр гүн ойтой болохоо нууцлан чимээгүйхэн сүндэрлэх хөх уулруу заан хэллээ.

Хусог: гэхдээ энд нэг ч зам алга.

Жимин: тийм ээ. Хачирхалтай л юм. Магадгүй бид буруу замаар орсон байх.

Миа: гэхдээ өөр зам байгаагүй шүү дээ.

Жимин толойгоо илэн: хонгор минь юутай ч энэ хавиар өөр зам байгаа эсэхийг шалгая.

Миа ч толгой дохин машинаа унтраахад бид дөрвүүл буун ийш тийшээ салан зам хайж эхэллээ.

Хусог гэх залуу надтай цуг явахыг хүссэн ч бид салж явбал илүү хурдан байх болно гэж ятгаснаар тэр өөр тийшээ салан явлаа.

Хэдий ойн дунд зам байхүйг мэдэж байгаа ч ямар нэгэн зүйл намайг тийш нь татаж байсан болохоор би эрлээ зогсоон түрхэн зуур тийшээ орж үзэхийг хүсэв.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now