7. Алдчихсан

1.8K 249 0
                                    

Би: Жимин~

Жиминий нүднээс нулимс урсаж ам ангалзаж байлаа. Тэр зөвхөн өөртөө л сонсогдохоор аяархан Миагийн нэрийг дуудаж түүнд хайртайгаа шивгэнэнэ.

Хусог нүдээ аньсаар шилээ барин доош суухад миний нүд Жиминээс огт салсангүй.

Айсандаа эрүү минь хойш татагдаж байна уу гэлтэй дагжин чичирч хамаг бие минь аль хэдийн миний удирдлаганаас гарчихсан байх нь тэр.

Хэр удаан түүнийг харж зогссон юм бүү мэд. Нэг л мэдэхэд би түүний хажууд суун гарнаас нь атгасаар цус болсон цээжин дээр нь гараа тавьж байлаа.

Тэр үхэж байна.

Би: Жимин?

Манан татчихсан мэт сааралтсан нүдээрээ намайг тогтон хараад цус нь дуслах улаан эрээн гараа надруу сарвайн хацарт минь хүрнэ.

Гэвч тэр ахиж ямар нэгэн зүйл хийсэнгүй. Унтраах товч дарав уу гэлтэй гар нь газар унаж, нүд нь гэрэлтэхээ болилоо.

Түүний амнаас сүүлчийн амьсгаа нь гаран анир чимээгүй өрөөнд цуурайтан алга болоход л нулимс минь урсаж түүний гаран дээр дусав.

Тэр үхчихлээ.

Хусог түүнийг түлхэхэд тэр өөрийн барьж байсан цэцгийн ваарны хэлтэрхийн дээрээ уначихсан хэрэг.

Энэ зүгээр л осол байсан гэж бодохыг хичээх ч яаж ч бодсон эцсийн дүгнэлтэд түүний үхэлд би буруутай мэт санагдана.

Намайг уучлаарай. Жимин. Намайг уучлаарай. Чамайг ч бас алдчихлаа.

Жиминий зовхийг даран нүдийг нь хаагаад санаа алдсаар өрөөнөөс гарлаа.

Түүний хажууд би байсан болохоор л тэр үхчихлээ. Харин Хусог. Түүнийг ч бас алдахгүйн тулд би түүнээс хол байх хэрэгтэй юм болов уу.

Удаанаар алхсаар өмнө нь байрлаж байсан өрөөндөө орон, орон дээр нуран унахад нулимс минь аль хэдийн дэрийг минь норгон усалж байх нь тэр.

Өнөөдөр үнэхээр хүнд өдөр байлаа. Миний амьдралын хамгийн хар бараан өдөр. Үхэхийг тэгтлээ их хүсэж байгаа энэ өдөр.

Уйлсандаа болон хавдан бүлцийсэн нүдээ дарсаар шөнийн амар амгаланг мэдрэн хэвтэхэд өрөөний хаалга зөөлнөөр нээгдсээр хэн нэгэн орж ирлээ.

Хусог.

Тэр удаанаар алхсаар орон дээр минь суун удалгүй хажуугаар минь хэвтэнэ.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now