9. Ганцхан алхам

1.8K 248 5
                                    

Түүнийг надаас холдон зогсоход бүтэн амьсгаа аван түүнрүү удаанаар харлаа.

Тэр инээмсэглэн: би чамайг орхиж явмааргүй байна.

Би: Хаашаа тэр вэ?

Хусог: Эзмира? Зөвхөн чамд захиа ирдэг гэж бодож байна уу?

Би: Хусог?

Хусог: анх ирсэн өдрөөс л ганц чамд биш бидэнд ч бас захиа ирсэн. Эхний өдөр биднийг өрөөндөө ороход л бидэнд чамаас холдохыг сануулсан захидал ирсэн.

Би: холдох оо? Яагаад тэр вэ?

Хусог: мэдэхгүй юм даа. Дараагийн өдөр Жонгүүгийг бидэн дээр зочилоход тэр бидэнд Жонгүүгийг алахыг тушаасан.

Түүнийг ярих бүрт цонх чичигнэн гэрлийн бүрхүүл дайвалзана.

Хусог: Миа бид хоёр Жонгүүгийн өрөөнд ороход түүний хувцасаны халаасанд бидэнд зориулсан захиа байсан. "Хэрэв түүнийг ахин гэмтээвэл та нар ч бас ийм болох болно".

Тэр инээмсэглэн: Миаг чамруу дайрахад надад Миаг алах даалгавар ирсэн.

Би: байж боломгүй юм яаж тийм зүйл?

Хусог: түүний тушаалыг биелүүлээгүй болохоор тэр их уурлаж шөнө бидний хоолойг боодог.

Би: Хусог!

Хусог: саяхан түүнээс ахин нэг өөр төрлийн захиа надад ирсэн.

Түүнийг ханцуйгаа шамлан хойшлуулаад надад үзүүлэхэд түүний гаран дээр "эндээс яв!" Хэмээн хурц зүйлээр гүн гүнзгий зүсэн бичсэн байлаа.

Би: Хусог аа! Энэ чинь!

Хусог: тэр шөнө дунд үүнийг үлдээсэн. Хэрвээ би чиний хажуугаас холдохгүй бол магадгүй би ч бас үхэх байх.

Би: би--

Хусог: мм?

Би: би чамайг битгий үхүүлээч гэж түүнээс гуйсан юм.

Хусог: чи түүнтэй ярилцдаг хэрэг үү?

Би: үгүй ээ зүгээр л би түүнд сонсгохыг хүссэн зүйлсээ хэлдэг.

Өрөөний хаалга чангаар хаагдан гэрэл унтран асахад бид айсаар бие биендээ ойртон зогслоо.

Гадаа ямар нэгэн юм цохих чимээ улам чангаран зүрхний түгшилтийг нэмнэ.

Хусог гарнаас минь зууран нүдрүү минь эгцлэн харсаар: би чамд хайртай!

Би: үгүй ээ.

Хусог: надад хамаагүй чамайг энд орхиод ганцаараа явж байснаас үхсэн нь дээр. Би насан туршдаа чамайг санагалзан ганцаардан амьдарч чадахгүй. Би чамд хайртай Эзмира!

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now