13. Бүгдийг мэднэ

1.8K 236 3
                                    

Би: чи хэн юм бэ?

Тэр толгойгоо эргүүлэн цааш харсаар амандаа бувтнан: араатан.

Тэр ахиж үг хэлсэнгүй. Надад ч хэлэх үг олдсонгүй. Буцан хэвтэн түүний гарыг дэрлэсээр унтахыг хичээж эхлэнэ.

Өглөө болон нар нүүрэн дээр тусахад л нойрноосоо сэрэн нозоорсоор эргэж харлаа.

Би хэзээ ч ийм тухтай унтаж байсангүй.

Жин хагас өндийн суугаад нүдрүү минь ширтэнэ. Түүний инээмсэглэл сэтгэл дулаацуулж байна.

Жин: өглөөний мэнд Эзмира.

Би: өглөөний мэнд Жин~

Араатан.

Тэр үсийг минь хойшлуулн хацрыг минь илбэхэд би түүний шархыг боосон боолтыг илэн өрөвдсөн харцаар харж байлаа.

Тэр ч энэ бол зүгээр л нэг шарх гэсэн шиг гарыг минь атган толгой дээрээ тавихад би түүнийг үсийг илэн хүзүүгээр нь тэврэв.

Тэр чихэнд минь: босоод хувцасла Эзмира өнөөдөр бидэнд хийх ажил их байна.

Би толгой дохин босон явахад тэр ардаас минь халуу төөнөтөл ширтэнэ.

Юу хийх гэж байгааг нь мэдэхгүй ч өөрт таалагдсан усан цэнхэр даашинзыг өмсөн доош буухад тэр ширээн дээрээс сагс аван гарах хаалганы зүг алхав.

Тэр өнөөх цэцгийг ч мартсангүй. Нэг ширхэг үзэсгэлэнт эзмиралда цэцгийг надруу сарвайхад би инээмсэглэсээр түүнийг нь аван ардаас нь алхлаа.

Яг л тэнгэрийн таалал мэт бага зэрэг сэвшээ салхитай дулаахан өдөр байх ба Жин инээмсэглэн надруу гараа сунгахад нь би түүнийг сугадан хаа нэг тийшээ алхана.

Би: бид хаашаа явж байгаа юм?

Жин: зугаалж байна.

Би: зугаалах аа?

Жин: тийм.

Бид алхсаар ойн гүнрүү орж бяцхан цоорхойг олон бүтээлгээ дэвссээр суулаа. Түүний бэлдсэн зүйлсийг гарган үзвэл кимбаб, өндөгтэй талх, жигнэмэг гээд л зугаалганд явахад хэрэгтэй бүх зүйл байв.

Би түүнд өөрт тохиолдож байсан зүйлсийг ярихад тэр зүгээр л өвдгийг минь дэрлэн инээмсэглэн хэвтэнэ.

Түүний тасралтгүй ширтэх тэр харц надад эвгүй санагдсангүй харин ч тухтай байгааг мэдэрч байв.

Хэсэг суусны эцэст түүнийг харвал тэр унтаж байх нь тэр. Нарны гэрэлд түүний баганд үүссэн сэв, цууралт гээд бүгд л тодхон харагдаж байлаа. Тэр үнэхээр олон жил үүнийг зүүсэн бололтой.

The Truth Untold /ДУУССАН/Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon