8. Үнсэлт

1.8K 245 2
                                    

Тэр харцаа огтхон ч салгалгүйгээр аяарханаар: Эзмира~

Түүнийг миний нэрийг дуудах мөчид би балмагдан түүнрүү эргэн харахдаа хажуудаа байсан тавгийг тохойгоороо түлхэн газар унагачих нь тэр.

Түүнийг цоо ширтэж айдас сандралаа дарахийг хичээх ч чадашгүй нь. Хусог ч бас гайхаж байлаа.

Түүний нүд бүлтрэх нь үү гэлтэй томорч, төөрсөн юм шиг л том нүдлэн харна.

Өнөөх багтай эрийн нүүрэнд үл мэдэг ёжтой инээмсэглэл тодорч үсийг минь илбэсээр хутга сэрээгээ аван хоолондоо гар хүрэв.

Тэр: та нар ч бас идэх хэрэгтэй. Хөрөх нь байна шүү.

Хөндий хүйтэн энэ хоолой. Сонсох төдийд л бие арзайм энэ хоолой. Яагаад ч юм танил ч юм шиг.

Хусогруу харан асуулт асуусан харцаар харвал тэр ч бас мөрөө хавчин надруу ирмэж байх нь тэр.

Айсандаа эрүү минь чичирч эхлэхэд би тавгаа урагш түлхэн суудлаасаа босон: б-би идэхгүй ээ. Б-баярлалаа.

Түүнд бөхийн өрөөнөөс гарахаар алхсан ч тэр гараа хүчтэйгээр ширээн дээр тавихад түүний цохилтонд ширээн дээр байсан ганц хоёр зүйл унан гэрэл анивчиж эхэлнэ.

Тэр надруу харалгүй: бусдыг хооллож дуусаагүй байхад нь гарч явна гэдэг бүдүүлэг зүйл!

Нүдэнд минь нулимс цийлэгнэн хусогруу харвал тэр намайг тайвширахыг сануулж, ширээнд суух хэрэгтэй хэмээн толгойгоороо дохиж байлаа.

Нэг гүнзгий амьсгаа авчихаад ширээнд буцан суун: уучлаарай.

Тэр тоосонгүй. Үргэлжлүүлэн хоолоо иднэ.

Түүнээс асуух зүйл бас хэлэх зүйл ч байгаа ч тэр дахиад л хоолон дундуур ярих нь бүдүүлэг хэрэг хэмээн уурлах биз.

Магадгүй түүнийг уурлуулсаар байвал Хусог бид хоёрт муу зүйл ч тохиолдож магадгүй мэт санагдаж байсан болохоор амаа жимийн дэмий л түүнрүү нууцхан харц шиднэ.

Түүний урт нарийн хуруу хутга сэрээг зөөлхөн барин хөдөлгөх нь хараад л баймаар. Яг л сэвшээ салхи үсийг минь илбэхэд түүнд дурлан таашаан зогсдог шиг.

Түүний өмссөн хослол түүнийг бүхэлд нь язгууртан шиг харагдуулна. Гэхдээ яг энэ нөхцөлд бол тэр яг л өөрийн дур хүслийг хангах гэсэн алуурчин шиг санагдаж байна.

Хацрыг минь норгох нулимсаа арчин хусогруу харахад тэр хааяа л нэг хоолноосоо халбагадан түүнийг ажиж байх нь тэр.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now