11. Хийсвэр

1.8K 231 0
                                    

Би мэднэ.

Үүнийг бүтэшгүй зүйл. Оршин тогтнох боломжгүй зүйл гэдгийг.

Түүнээс болоод амьдрал минь орвонгоороо эргэсэн гэдгийг ч бас би мэдэж байна.

Гэхдээ.

Би яг л өчигдөрийх шиг толгой дотроо бодлын манан татаад ч хамаагүй тэдний үхэлд өөрийгөө буруутгаж чадахгүй газар очиж чадвал надад хамаа алга.

Хэрэв би бодит ертөнцдөө үлдвэл үүрд өөрийгөө хараан зүхэх болно.

Гүнзгий амьсгаа аван гаргачихаад өрөөнөөсөө гаран зочны өрөөнд орлоо.

Тэр алга.

Хоолны танхимд ч бас алга. Гал тогоо, төгөлдөр хуурын өрөө, тэр бүү хэл бидний уулздаг цэцгийн хүлэмжтэй өрөөнд ч алга.

Харшаар нэг хайсан боловч тэр алга. Юмыг яаж мэдэх вэ гээд цагаан хаалгатай өрөөрүү алхлаа.

Өөрөөний хаалга онгорхой байх ба түүгээр өрөөний хана хар өнгөтэй болсон нь харагдаж байлаа.

Яаравчлан өрөөн дотор ороход миний мэдэх тэр өрөө биш байв. Ор бас хөшиг, авс гээд юу ч байхгүй зүгээр л нэг хар өнгийн ханын цаастай хоосон өрөө.

Би: тэд хаана байна!

Би: чи тэднийг яачихав аа!

Би: ТЭД ХААНА БАЙНА!

Ардхан минь хаалга онгойх чимээ сонсогдоход би нулимсаа арчсаар эргэж харлаа. Жин хар өнгийн хослол өмсөн зогсож байх ба үүдний өрөөний хаалгаар гаран алхахдаа хаалгыг онгорхой үлдээх нь тэр.

Бага зэрэг эргэлзэн тээнэгэлзсээр хаалгаар гарвал хамгийн сүүлд хэзээ мэдэрлээ гэмээр зөөлөн салхи хацрыг минь илбэн, бүрхэг тэнгэрээс бороон дусал ганц нэгээр шивэрнэ.

Жинийг даган харшийг тойрсоор ард талд нь байх өөр нэгэн хашааруу орлоо. Үнэндээ энэ оршуулгын газар байх ба дөрвөн нүх ухан нүх бүрт авснуудыг байрлуулжээ. Энд үнэхээр их булшны чулуу байна. Магадгүй Жин тэднийг бүгдийг нь алсан байх.

Тэр газраас дөрвөн боодолтой цэцгүүдийг аван надруу сунгахад би чичирсэн гараараа түүнийг нь аван нулимсаа ахин арчсаар тэдэн дээр очлоо.

Жонгүүгийн өмнө ирэн зогсоход би дөрвөн баглаа цэцгээс хонин нүдэн цэцгийг сонгон авлаа. Өмнө нь тэр үүнийг атгаж байсныг санаж байна.

Жин: тэр эндээс арван километрийн цаана байх тариалангийн талбайд ажиллаж хааяа даа энэ ойруу орж ан хийдэг байсан юм.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now