10. Уучлаарай

1.8K 259 8
                                    

Зүрх минь цохилохгүй байгаа мэт санагдан царай минь хувхай цайн гар минь чичирч эхэлнэ. Шүлсээ гүд хийтэл залгин нүдээ анин ахин нээсэн ч тэр миний урд зогссон хэвээр байлаа. Түүний нүднээс бусдыг нуух тэр баг. Бие зарс хийлгэм.

Би түүнд аль болох муухай хандахгүйг хичээн хоолойгоо зассаар: г-гэнэт гараад ирэхээр чинь б-бага зэрэг--

Тэр яриаг минь таслан: Эзмира~

Нэрийг минь дуудахад нь цочисхийн тогтож чадахгүй байсан харцаа түүнрүү чиглүүлэн эгцлэн харвал түүний нүд яг л намайг өөрлүүгээ татан оруулаад хязгаагүй үргэлжлэх өөр нэгэн орон зайд шилжүүлчих шиг.

Түүний инээмсэглэл тийм ч таатай харагдахгүй байгаа ч тэр хичээж байгаа нь нүднээс нь илт. Тэр өөр юу ч хэлэлгүй эргэж харсаар өрөөрүү орон буланд зассан ширээнд суун уншиж байсан номыг минь үргэлжлүүлэн харж байх нь тэр.

Түүний хажууд мөн адил зөөлөн сандал тавин хөнгөн бүтээлэг бэлдсэн байлаа.

Удаанаар алхан өөрийгөө зоригжуулахыг хичээх ч хамаг сүр сүлд минь хийсээд одчихсон мэт ойрхон ойрхон алхсаар түүний хажууд суухад тэр нүднийхээ булангаар хальт харчихаад эргэн номруугаа харан гүнзгий амьсгаа аван гаргана.

Би: ч-чи--

Тэр номныхоо хуудсыг имрэн надруу харахад нь би хормойноосоо чангаар зуурсаар: ч-чи миний хэлсэн үгнүүдийг сонсдог уу?

Тэр толгой дохьлоо.

Би: бүгдийг нь үү?

Тэр ахиад л толгой дохив.

Би: надад уурласан уу? Чамруу орилж байхад?

Үнэндээ түүнд уурлах өөрийгөө зөвтгөх ч тэр ч бас өөрийнхөө зөв гэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэр асуултыг минь үл ойшоон номруугаа эргэн харав.

Би: чамайг хэн гэдэг юм?

Тэр хэсэгхэн зуур хөлдсөн мэт болох нь тэр. Авсан амьсгаагаа ч гаргалгүй нүд нь хөшсөн харагдана.

Би: ю-юу! Хариулахгүй байсан ч болно оо. Би зүгээр л--

Тэр хуудсаа эргүүлсээр: Жин~

Би: Жин?

Жин: тийм ээ. Ким Согжин!

Би: сайхан нэр байна.

Яагаад танил санагдаад байгаа юм бол?

Тэр өөр зүйл хэлсэнгүй.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now