14. Уучлаарай

1.9K 257 6
                                    

Дууг тоглуулаад уншаарай.



Жин: би бүгдийг мэднэ.

Би: яаж?

Жин: харшийн хана болгон дээр байдаг том зургуудыг санаж байна уу?

Би: тэр эмэгтэй бас нэг араатан.

Араатан?

Жин өөрийгөө араатан гэж байсан байх аа. Тэгэхээр тэр араатан нь Жин хэрэг үү? Тэр зурган дээрх амьтан Жин юм бол нөгөөх нь?

Жин: тэр эмэгтэй бол Эзмира чи!

Жин: харин тэр араатан бол--

Би: чи.

Тэр огтхон ч гайхсангүй.

Жин хоолойгоо зассаар: би чамайг хамгаалах үүрэгтэй чиний тэжээвэр амьтан. Надад чиний хараал, тэр цэцгийн үнэр өөр бас бус байгалийн дүрэм үйлчлэхгүй.

Жин: би үхэшгүй бас хөгшрөхгүй. Гэхдээ намайг устгаж чадах хоёр зүйл бий. Үүний нэг нь энэ баг!

Би: баг гэнэ ээ?

Жин: энэ багийг авч миний царайг харах л юм бол би тоос болон замхрах болно.

Би: яагаад? Энэ үнэхээр утгагүй юм. Ийм зүйл байх боломжгүй.

Жин: хэлсэн шдээ би хэд хэдэн дүрмийг зөрчиж амьдардаг аа гэж.

Би: тэгвэл хоёрдох нь юу юм?

Жин: дурлал. Би хүнд дурлаж тэр хүн нь ч надад дурласнаа хэлж эсвэл илэрхийлэх тэр л мөчид миний биен дотор тоолуур гүйж эхлэх болно. 24 цагийн дараа би үхнэ гэсэн үг.

Нүднээс минь нулимс урсан хөл минь суларсаар газар унах гэхэд тэр намайг барьж аван чангаар тэвэрлээ.

Жин: битгий уйл даа Эзмира. Чи уйлахад хэтэрхий үзэсгэлэнтэй.

Би үг ч хэлж чадсангүй. Бүх зүйл дуусч миний амьдралд өөр уйлах шалтгаан гарахгүй гэж бодож байсан ч тийм биш бололтой.

Удтал уйлж суусны эцэст овоо тайвширан түүний хүзүүрүү нүүрээ наан хүзүүн дээр нь үнсэхэд тэр духан дээр минь үнссээр газраас бослоо.

Жин намайг тэврэн: би чамд дуулж чаддаг гэж хэлсэн билүү?

Би: мм?

Жин: би дуулах дуртай. Чамд зориулж дуулахыг  хичнээн их хүсэж байна гээч. Би үргэлж үүний төлөө шаргуу бэлддэг байсан.

Би: Жин?

Жин: мм?

Би: надад дуулж үзүүлээч.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now