15. Хайртай

2.3K 311 21
                                    

: Сүжин аа?

: Сүжин.

: Им Сүжин! Надруу хараач!

Цонхноос харцаа салган түрүүнээс хойш надруу хашгирч байгаа цагаан эр лүү эргэн асуусан харцаар харлаа.

Би: та намайг дуудаад байгаа хэрэг үү?

: тийм ээ би чамайг дуудаж байна.

Би: намайг Сүжин гэдэггүй. Би тэр эмэгтэйг чинь танихгүй. Намайг Эзмира гэдэг.

: сонс. Би чамд өнөөдөр тавдах удаагаа хэлж байна. Чи Эзмира биш чи бол Сүжин. Харин намайг Мин Юнги гэдэг чиний сэтгэл зүйн эмч санаж байна уу?

Би: үгүй. Би бол Эзмира.

Юнги үсээ зулгаан: бурхан минь. Чи энд ирээд хоёр сар болж байгаа ч бидэнд ямар ч ахиц алга.

Би: хоёр сар аа? Би өчигдөрхөн л Жинтэй-

Хоолой минь зангиран нүдэнд нулимс цийлэгнэж эхлэхэд би чимээгүй болон эргэн цонхруу харлаа. Гадаа өвөл болж байна.

Юнги: бид чамайг ойн гүнд байх эзэнгүй барилгаас олсон.

Би: харш.

Юнги: за тийм ээ тийм харш. Тэнд чиний найзууд болох Миа Жимин Хусог нар бас тосгоны иргэн Жонгүүг гэх залуу байсан тийм биз.

Би: тийм ээ

Юнги: чи тэднийг алсан уу?

Би: тэр золгүй явдал байсан.

Юнги: Сүжин чи тэднийг алсан.

Би: үгүй ээ тэд надаас болоод үхсэн байж болох ч би тэднийг алаагүй.

Юнги: тэгвэл хэн алсан юм?

Би: тэр. Жин алсан.

Юнги: чиний хэлээд байгаа хүн чинь ямар ч бүртгэлгүй хүн. Тийм хүн байсан гэсэн ямар ч баримт нотолгоо алга.

Би: гэхдээ тэр алсан.

Юнги: хэлээч Сүжин чи алсан биз дээ?

Би: ЭЗМИРА. ЭЗМИРА! НАМАЙГ ЭЗМИРА ГЭДЭГ ЭЗМИРА ГЭЖ БАЙНА!

Тэр надруу ширүүхэн харан: өнөөдөртөө ингээд болих хэрэгтэй бололтой. Магадгүй энэ хэргийн учир хэзээ ч тайлаглахгүй байх. Сэтгэцийн өвчтэй гэсэн оноштойгоор эндээ үүрд үлдэх болно шүү Эзмира.

Түүнийг шилээ зүүсээр гаран явахад би өвдгөө тэврэн орон дээр суусаар үргэлжлүүлэн цонхруу ширтлээ.

Би: тэд хэзээ ч үүнийг ойлгохгүй тийм үү Жин?

Яг л тийм шүү гэх шиг салхинд цохигдсон мод цонх тогшиход би инээмсэглэлээ.

Би: би чамайг санаж байна Жин аа.

Хэсэг хугацааны дараа цонхны өмнө байх мөчир дээр амандаа цэцэг зуусан цагаан тагтаа ирсээр суулаа. Тэр яг надруу ширтэн цонхны тавцан дээр өнөөх цэцгээ тавьчихаад нисэн одох нь тэр.

Эзмиралда.

Би: би ч бас чамд хайртай Жин.

***************

Энэ хүрээд "The truth untold" өгүүллэг маань дуусаж байна.

Дараагийн өгүүллэгийг минь хайрлаж өгөөрэй.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now