5. Найдлага

1.8K 248 4
                                    

Миа: утгагүй зүйл ярихаа боль ЭЗМИРА!

Миагийн тэвчээр алдарсан бололтой нулимсаа дуслуулан надруу алхахдаа амандаа ямар нэгэн зүйл бувтнаж байв.

Би: Миа?

Миа: чамаас болж БИД ЭНД ГАЦЧИХААД БАЙНА! ЧАМААС БОЛЖ БИД ЭНД ҮҮРД ҮЛДЭХ БОЛОХ НЬ.

Жимин түүний гараас зууран: Миа тайвшир.

Миа: тайвшрах аа? ЧИ ЧИНЬ ЮУГАА ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ! БИД ЭНЭ ӨЛӨГЧИНГӨӨС БОЛООД ЭНД ИРСЭН БИЗ ДЭЭ?

Би: М-Миа?

Тэр Жиминий гарыг шидэн миний зүг гүйн намайг арагш түлхэн унагалаа. Мөрнөөс минь чангаар базан шал цохиж, үснээс минь зулгаан орилно.

Хэдий Жимин түүнийг болиулах гэсэн ч Миа хэдийн галзуурчээ.

Миа: ҮХЭЭЧ ЭЗМИРА ҮХ! ЭНЭ ЗАЛУУ ХҮРТЭЛ ЧАМАЙГ АЛЖ ЧАДААГҮЙ БОЛОХООР Л ҮХСЭН.

Миа орилж чадахаа болин зөөлнөөр мэгшин уйлахад Жимин надруу харсаар Миаг өргөн хоёр гар дээрээ өргөн өөр өрөөрүү орлоо.

Хусог намайг татан босгосоор: чи зүгээр үү?

Би: тийм ээ зүгээр байх.

Хусог: тэр хямарсан бололтой.

Би: Хусог?

Тэр юу ч хэлэлгүй нүдрүү минь удаанаар ширтэнэ. Түүний нүднээс атаа хорсол, үзэн ядалтыг олж харж чадахгүй байгаа нь гайхалтай.

Би: миний буруу гэж бодож байна уу?

Хусог: үгүй ээ бид энд хамтдаа л ирсэн хамтдаа л гацсан. Хэрвээ чи биднийг хорлохоор энд авч ирсэн бол чи аль хэдийн өөрөө түрүүлээд гарчих байсан тийм биш гэж үү?

Би: надад итгэж байгаад баярлалаа.

Хусог намайг хөтлөн өрөөрүү оруулан орон дээр суулгалаа. Үс минь арзайн даахирч хүрэхийн төдийд л толгой өвдөн заадсаараа салах гэж байх шиг.

Хусог мөрөн дээр минь байх хөхөрсөн хэсгийг хуруугаараа илбэн өрөвдсөн харцаар харахад үүдний хаалга тогшсоор Жимин орж ирлээ.

Жимин санаа алдан: тэр унтчихлаа. Түүнийг яагаад ингэж аашилсныг би мэдэхгүй байна.

Би: Миа ийм хүн биш.

Жимин: тийм ээ тэр ийм хүн биш.

Тэр толгойгоо барин хэсэг чимээгүй сууж байснаа надруу харан гэмшингүйгээр: түүний өмнөөс уучлалт гуйя.

Би: зүгээр дээ. Би ойлгохгүй байгаа ч түүнд муу санаж чадахгүй. Тэр бол миний найз.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now