12. Хэн юм бэ?

1.8K 235 2
                                    

Нүдэнд минь нулимс цийлгэнэн түүнрүү харахад тэр ууртай нүдээр намайг цоо ширтэж байлаа.

Өөрийгөө гэмтээхээр далайсан гарыг минь барихад би биеэ хянаж чадахаа болин савчсаар түүнийг багийг цохьчихов.

Түүний баг унаагүй ч цуурсан харагдаж байна.

Түүний мөрийг зүссэн шархыг харан нулимс дуслуулсаар түүнрүү харахад тэр шархруугаа нэг, надруу нэг харснаа гарыг минь тавин зөрөн өнгөрлөө.

Хөл минь сулран газар унахад өндөр хана том тааз бүгд л нураад ороод ирэх шиг санагдан хорвоо өнгөө алдаж байгааг анзаарна.

Хорвоо гэдэг утга учиргүй хоосон зүйл гэдгийг одоо л ойлгож байна. Миний амьдрал, миний мөрөөдөл, миний хүсэл тэмүүлэл бүгд утга учиргүй байсныг ойлгох тэр мөчид хайртай хүмүүсээ алдсан шаналал уур болон замхарч, буруутан нэгнийг үзэн ядах уур хий болон дэгддэг юм байна.

Өдийг хүртэл хийж бүтээсэн зүйлс минь, бүтээн босгосон амьдрал минь нуран унахад үхэх хүсэл, амьдрах тэвчээр алдагдаж сүнсгүй хоосон бие хүйтэн шал мөргөж унадгийг одоо л ойлгож байна.

Эцсийн эцэст энэ бүхэн надаас л болж.

Энэ амьдрал энэ ертөнц тэр чигтээ надаас л хамаарч байж. Би л бүгдийн буруутан. Би л бүгдийг алсан алуурчин.

Шөнө дунд унтаж чадалгүй хөрвөөсөөр орноосоо босоход харш тэр чигтээ хүнгүй дүнхийж саарал манан татчихсан мэт л харагдана.

Үүр хаяарахын алдад хувцсаа өмссөөр өрөөнөөсөө гарахад энэ дэлхий дээр надаас өөр хүн байхгүй юм шиг л санагдана.

Хийх зүйлээ олж ядан хоосон хэвтсээр өдрийг өнгөрөөлөө. Өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог, бяцхан захиа, эзмиралда цэцэг, тэр бүү хэл Жин ч алга.

Өчигдрийн хагарсан шил цусны дусал хэвээрээ байх ба үүдний хаалга онгорхой байх нь тэр.

Явахыг хүсэхгүй байна. Яваад яана гэж? Яаж амьдарна гэж?

Үлдэхийг ч хүсэхгүй байна. Энд үлдээд юу хүлээнэ гэж?

Үхэхийг хүсэхгүй байна. Үхчихвэл бүх нүглээ өөрөө үүрэх юм шиг санагдаж байгаа болохоор айж байна.

Амьдрахийг ч хүсэхгүй байна. Миний үгсийн сангаас амьдрах, мөрөөдөх гэсэн үгс үүрд алга болсныг би баттай мэдэж байна.

Шөнө дундын үед нойр хулжин элдэв зүйл бодохоос залхсан тул төгөлдөр хуур балбан шөнийг өнгөрөөхөөр шийдэн дээд давхар дуу гарлаа.

The Truth Untold /ДУУССАН/Where stories live. Discover now