~3~

2.9K 294 2
                                    

Математикийн багш нэг үгээр шулам гээчид би хэчнээн дургүй гэж санана. Тэр үргэлж муу хүүхдүүдийг дуудаж хамгийн хэцүү асуултуудыг асуудаг. Тэгээд хүссэнээ авсан чөтгөр шиг инээж муу дүнгээрээ мялаан шагнадаг юм.

"Хөөе Жонгүг чи яагаад юу ч тэмдэглээгүй юм"

Ээлжит нэг байгаараа намайг сонгон хамаг уур бухимдлаа гаргах гэсэндээ зандчин орилоход "Үзэгээ мартчихсан юм" гэх хэнэггүйхэн үгсийг шидсэн би байдаг шигээ түүнийг үл тооход ааштай тэрээр над руу дөрөөлөн орилж хэзээ ч гарахгүй хариутай бодлогондоо хариу нэхэх агаад бахдал дүүрэн царайлж муу дүнгээ тавих гэсэндээ загатнах гараа атган хороноор инээв.

Гэхдээ энэ надад огтхон ч хамаагүй байсан юм. Надад хамаатай цор ганц зүйл нь чи надад тэр бодлогын хариуг шивнэсэн нь. Гэвч харамсалтай нь чиний уянгалаг хоолой чихэнд минь хүрэх үед би балмагдчихсан. Зүрх минь цээжийг минь нэвтлээд гараад ирэх нь үү дээ гэтэл минь айн сандаргаж, хариуг нь хэлж чадалгүй шийтгэлийн бие даалт авах би чиний шивнэсэн хариуг утсан дээрээ бичиж аваад дахин, дахин сонсох юм сан гэх бодлоор тархиа дүүргэж нууцхан инээмсэглэнгээ чам руу халтьхан харсан сан. Над руу өгөөгүй ч гэлээ санаа зовнингуй түүний харц. Яг л бүрхэг сар шиг гунигтай ч хэтэрхий үзэсгэлэнтэй.

| 나의 사랑 김태형 | Место, где живут истории. Откройте их для себя