~100~

3.1K 198 40
                                    

"Тэхён!"

Жонгүг цочирдсондоо сандлаасаа босоход Тэхён харин зог тусан зогсов. Тэд өөрсдийнх нь харцаа биесээ хэрхэн ханатлаа харчихаад ховс мэт нүднүүдээ уулзалдуулахаас авхуулаад хэн хэн нь үг дуугарч зүрхэлсэнгүй. Эцэст нь үргэлжид байсан шигээ Жонгүг түрүүлж дуугарлаа.

"Та Ким захиалагчийн дүү юм уу?"

Тэхён эргэлзэнгүй урагш алхаад сандал хүртэл дөхсөнийхөө дараа "Жон эрхэм байх нь ээ" гээд инээмсэглэхэд Жонгүг толгой дохичохоод балмагдаж буй өөрийгөө хараан суухыг хүсээд инэмсэглэв. Харин Тэхён ихэд биеэ барьсаар суух бөгөөд суусан даруйдаа "Мөрөөдлөө биелүүлжээ" хэмээн хэлэхэд Жонгүг хариу хэлэлгүй цай аягалахаар босож уулзалтаа төсөөлж буйгаас нь өөр байгаадаа ундуйцан хошуугаа цорвойлгов. Түүний төсөөлөлд тэр хэтэрхий зоригтойгоор түүнд сэтгэлээ нээж ханатал нь тэврээд хажуудаа байлгах байсан болохоор ч тэр юм уу, тэрээр ихээхэн гуниглаж орхисон юм.

"Сайн сууж байсан биз дээ?"

Тэхён цайг аваад толгой дохив. Харин Жонгүг энэ удаа эрс шийдсэн аятай инээмсэглэж "Харин би сайн сууж байсангүй" гэлээ. Үүнд нь гайхшрах Тэхён түүн рүү асуулт нэхсэн аятай харж, Жонгүг ч удаалгүй хариу өгөх аж.

"Миний мөрөөдөл биелээгүй болохоор."

Тэхён гайхшраад цайгаа ширээн дээр буулгаж, үүнийхээ сацуу түүнээс "Энэ чинь чиний мөрөөдөл шдээ. Өөрийн гэсэн хурим төлөвлөх товчоотой болох" гэхэд Жонгүг инээмсэглэн толгой сэгсэрч, "Миний мөрөөдөл бол миний төлөвлөх ёстой хоёр дахь хурим бидний хурим байх ёстой л байсан шүү дээ" гэх бөгөөд Тэхёныг гарыг атган "Гэхдээ одоо хоёр дохь нь биш ч гэлээ, биелэнэ гэсэн итгэлтэй боллоо" хэмээв.

A/N: Надад тохиолдсон явдал шүү!!! Гэхдээ надад Жонгүг шиг тэр хүний араас явах зориг байгаагүй ээ...Оронд нь харин бурханаас илгээсэн тэр гайхамшигт хүндээ та миний хойд аав хэмээх аймшигт үгийг хэлж зүрхлээгүй юм.Энэ өгүүллэгээрээ хайранд зориг хэрэгтэй гэж хэлхийг хүссэн ч жоохон хазаачихсан💖 гэхдээ ойлгосон бол хаягдах байсан ч хамаагүй хайртай хүндээ хайртайгаа хэлээрэй. Угаасаа нэг л амьдрана шд. Оройтолгүй бүгд сэтгэлээ нээгээд хаягдвал тэгээд болохгүй л юм байж, тоогдчихвол харин алдалгүй хайраа түгээцгээе! Vote, comment and followt n special thanks

🎉 Вы закончили чтение | 나의 사랑 김태형 | 🎉
| 나의 사랑 김태형 | Место, где живут истории. Откройте их для себя