~90~

1.4K 138 1
                                    

"Ахаа"

Тэхён ахынхаа өмнө суугаад халааснаасаа захиа гарган түүн рүү сунгав.

"Юу юм?"

Тэхёны ах инээмсэглэн өнөөх захиаг авахад Тэхён өөрийнхөө түүх мэь зүйлийг яриахаар уртаа амьсгаа аван ярьж эхэллээ.

"Би нэг хүүд дурласан юм. Ах та болон аавыг намайг орхихоор шийдэн авга эгчийнд авчрахад би энэ хорвоо дээр миний дэргэд зогсох нэг ч хүн байхгүйг ухаарсан. Хэдий авга эгч надад огт байгаагүй эхийн хайр гээчийг хахаж цадтал минь амсуулсан ч би хэзээ ч өөрийгөө дүүрнээр мэддэггүй байсан."

Хэдий Тэхён инээмсэглэх ч түүний өмнө суух ах нь маш их цөхрөлд нь гэмшил мэдэрсэн дээ түүн рүү үл харах аж.

"Гэхдээ би нэг өдөр намайг бүтэн болгох нэгэнтэй уулзсан юм. Зургийн дугуйлангаа тарж яваад автобусанд унтчихсан болохоор яг таван буудал хэтэрчихсэн байсан."

Гарынхаа алгаа дээш өргөнгөө инээх Тэхсн өгүүлэх зүйлсдээ хэтэрхий жаргалтай байсан учраас түүний ах түүн рүү харлаа. Түүний сар хараагүй Тэхёны төрх. Анх тэрээр Солонгост эргэн ирээд түүнтэй уулзахад Тэхён яг энэ инээдээр түүнийг зөрөн алхаж байсан нь тод авч түүнийг муу мэдээгээр хүч тулган авчирсан сарын өмнөхөөс тэр огтхон ч ингэж инээгээгүй билээ.

"Буудал хэтэрчихсэн болохоор айсандаа түргэхэн буугаад эсрэг талын буудал дээр арав орчим минут зогссоны эцэст суух автобусаа олж харсан ч би суугаагүй. Болхи дүрэмтээ өмссөн залуу хүүд ухаанаа алдтал анхны харцаар дурлачихсан болохоор."

Тэхён инээмсэглэв. Гэхдээ энэ ахынх нь харахыг хүсдэг инээмсэглэл биш ажээ.

"Би тэр хүүг дагасаар байгаад сургуулийг нь олж мэдээд шилжээд очсон ч тэр над руу хардаг ч үгүй байсан. Намайг мэндлэхээр авиа төдийхнөөр л хариулж, үзгээ албаар хаян байж үзэг асууж байхад өөрийнхөө үзгийг өгчихөөд намайг эвгүй байдалд оруултал багшид загнуулаад зогсохгүй түүнд хариуг нь хэлж байхад үл тоодог байсан. Гэхдээ би түүнтэй найзууд болохыг ямар их хүссэн гээч. Тиймдээ түүний хөрш охинтой албаар үерхэж түүнтэй цуг харьдаг болоод, тэр охиныг өөрөө хаячихаад түүнд хаягдсан мэт хэлэн тайтгарлыг олж авах гэж би үнэхээр чаддаг бүхнээ хийсэн. Гэхдээ эцэст нь тэр намайг үл тоосон хэвээр л байсан. Бүр надаар тоглож сэтгэл зүрхийг минь шархлуулдаг байлаа. Гэхдээ түүнийг амиа хорлохоор оролдоход би тэвчээртээ хүрсэн юм. Би түүнд хэлэхийг хүссэн. Гэвч зориггүй дээ би юу ч хийж чаддагүй байлаа. Нэг өпөр түүнд зориглоод бүхнийг хэлэхээр шийдэхэд тэр дахиад л өнөөх тоглоомондоо намйаг унагаах мэт надад сэтглээ нээж харин би зүгээр л хүлээгээд авчихсан. Тэгээд өнөөдрийг хүртэл тэрээр намайг жинхнээсээ өөрт нь сайныг ойлгон гэмшсэндээ миний дэргэд байсаар ирсэн. Харин би тэнэг хүн шиг түүнд зүүгдээд л"

Тэхён уйлахыг хүссэн ч өөрийгөө хүчилсээр ийн хэлээд захиагаа заан,

"Түүнд дамжуулаад өгөөрэй. Оронд нь би тантай цуг Америк явах саналыг хүлээж авна аа"

| 나의 사랑 김태형 | Место, где живут истории. Откройте их для себя