2 жилийн дараа
"Жимин ахаа!"
Жонгүг буруу хаягаар хүргэгдсэн олон захиалгаа шалгаж дуусаад ийн орилоход алдаа гаргасан Жимин шүүгээнд нуугдахаа болин баригдснаа хүлээн зөвшөөрөн гараа өргөсөөр гарч ирэв.
"Та ядаж хуримын бялуу сүм рүү биш ресторан руу хүргэгдэж байхад юм анзаардаггүй юм уу! Хэрвээ тийм ресторанд тэмдэглэх байсан бол тэндээ л бялуугаа хийнэ шүү дээ!"
Жонгүг шүд зуун ийн хэлээд бүх захиалгийн зүйлсийг нь хотын өнцөг булан руу тарааж орхисон Жимин рүү муухай харахад гараа өргөх Жимин,
"Дэндүү олон хаяг болоод байсан юм аа" хэмээн бувтнаж огт гэмшилгүйгээр "Миний буруу" хэмээн худлаа гонгинов. Жонгүг толгойгоо массажлан тайвшрахыг хичээгээд "Эхлээд захиалагч Ким Согжинд хуримыг арван минутаар хойшлуулах болсон талаар хэл!" гэх бөгөөд байдал намжихыг анзаарсандаа баярлах Жимин түргэхэн захиалагч руугаа залгаж байдлыг дуулгаад амьсгаа авснаа гэнэт л ойлгосон мэт,
"Арван минутанд бид захиалга очсон газар бүр лүү очиж барааг зүгээр эсэхийг шалгаад буцааж сүм рүү явуулж амжихгүй ш дээ!"
Жимин уулга алдан орилов. Гэвч хоцорсон байлаа.
"Маргааш 9-н цаг 10-н минутанд хурим эхлэх ёстой шүү!"
Жонгүг түүнд дахин анхааруулах хэрэг байхгүй гэсэн шиг л дээгүүр харан алхалсаар өрөөг орхиж өрөөндөө орж ирэнгүүт л Жиминээс ирэх зурвасыг хүлээн аваад удахгүй ирэх зочноо хүлээж өнөөх зурвасыг хаан бүтэлгүй ахаа шоолсоор толгой хаялахад түүний өрөөний хаалга тогшигдов.
"Захиалагчийн дүүд ахдаа барих бэлэг байгаа болохоор чамтай уулзаж талөвлөгөөнд юм нэмэхээр өнөөдөр ирнэ."
ВЫ ЧИТАЕТЕ
| 나의 사랑 김태형 |
Romance[Засагдаж дууссан] Тэр миний гүнж харин би түүнийг өндөр цайзад хорьж, түүнийг хамгаалдаг луу байв.