~98~

1.5K 113 0
                                    

"Жонгүг аа,"

Жимин Жонгүгын хичээлийг тарахыг хүлээж үүдэнд нь өдөржин зогссон бөгөөд Жиминийг явсан гэдгийг мэдсэнээс хойш гэнэтхэн хачин аашлах түүнд сар санаа зовнисон ч одоог хүртэл өөрийгөө тайтгаруулах хариу аваагүй дээ ийн сандрах ажээ.

"Яасан бэ? Яагаад хошуугаа унжуулаад байгаа юм"

Жонгүг инээмсэглэсээр ийн хэлэх ч түүний инээмсэглэлийг аймшигтай хуурамчаар мэдрэх Жимин түүн рүү муухай харан хүзүүдэх гэсэн гараас нь бултсаар,

"Яг үнэнээ хэл дээ" хэмээн асуухад Жонгүг түүний мөр лүү цохин инээмсэглэж,

"Би хэлсэн шүү дээ. Тэхён ахтай яг ном журмынх нь дагуу уулзмаар байна. Яг л бид бие биендээ дурласан, ямар ч гунигтай хайрын түүхгүй тийм хүмүүс шиг. Зүгээр л энгийн хүмүүстэй адил. Тэгэхийн тулд түүний хүссэн шиг хувь тавилангийн уулзалтаа хүлээх хэрэгтэй шүү дээ. Эхлээд төгсөж дараа нь би өөрөө түүнтэй уулзахын тулд хувь тавилангаа хайх болно." гэх бөгөөд нүдээ эргэлдүүлэн Жиминий мөрийг тэвэрсээр "Би энэ тухай бараг сар хэлж байхад одоо бараг  цээжилмээр болсон байж яахаараа өдөр бүр асуудаг байна аа" хэмээн гомдоллов. Харин Жимин сар асуусныхаа эцэст итгэхээр шийдсэн аятай санаа алдсаар "За, яахав" хэмээн бувтнаад түүнээс өндөр Жонгүгын хүзүүг доош даран үсийш сэгсийлгэн "Тэнэг хүүхэд" гэсээр инээлдэв.

| 나의 사랑 김태형 | Место, где живут истории. Откройте их для себя