~21~

1.9K 225 2
                                    

Цагаан таазны дор сэрэхдээ гарыг минь чанга атган уйлах чамайг харсандаа би хоосорч орхисон ч бага зэрэг инээхдээ тулсан юм.

Учир нь чи уйлж байсан ч хэтэрхий үзэсгэлэнтэй байсан болохоор.

Энэ мөчид би юу гэж бодсон гээч,

Чамайг хулгайлаад өндөр цайзад хориод үхэн үхтлээ үүдэнд чинь суухыг хүссэн. Магадгүй үлгэрт гардаг луу дурласан гүнжээ хэзээ ч өөрийг нь хайрлахгүй болохоор цайзад хорихоос өөр араггүйд хүрч арга мухардсандаа тэгсэн байх. Уг нь би жоохон байхдаа лууг үзэн ядаж ханхүү шиг гүнжээ хамгаална гэж бодож байсан юм сан. Харамсалтай нь би луу байж л дээ.

| 나의 사랑 김태형 | Место, где живут истории. Откройте их для себя