Чи манай ангид шилжиж ирээд аль хэдийн сар өнгөрчихсөн ч бидний харилцаа одоог хүртэл сайжраагүй хэвээр байсанд би их гунигтай байсан сан.
"Энэ жилийн шинэ жилд хосоороо орно гэсэн. Жонгүг аа, чи надтай цуг ормоор байна уу?" ангийнхаа даргын асуусан асуултыг би үнэндээ сонсоогүй ээ, ердөө чамд сэтгэлээ илчлэн шинэ жилээр цуг явхыг хүссэн охинд л анхаарал минь төвлөрч байсан болохоор.
Би эрэгтэй гэдэгтээ ундуйцаж байгаагүй л дээ, гэхдээ чамтай уулзаад эргэлзэж эхэлсэн юм. Хэрвээ би эмэгтэй байсан бол, үнэтэй будаг түрхээд урдуур чинь сүрчиг ханхлуулаад алхаж чамайг өөртөө унаж тусгахын тулд сүнсээ худалдах байсан.
Гэхдээ яах ч билээ, би чинь эрэгтэй хүн шүү дээ.
ВЫ ЧИТАЕТЕ
| 나의 사랑 김태형 |
Romance[Засагдаж дууссан] Тэр миний гүнж харин би түүнийг өндөр цайзад хорьж, түүнийг хамгаалдаг луу байв.