Жонгүг хүлээн авсан шуудандаа ихэд эргэлзсээр хэсэг ажигласан ч тэсэлгүй нээж орхив. Шуудангийн цаас урагдан дотроос нь түүний хайртын цэвэрхэн бичиг угтан авах бөгөөд эхний мөрийг нь уншаад л гайхширсандаа доош унах Жонгүг цааш үргэлжлүүлэн уншлаа.
"Сайн уу, хонгорхон Жонгүг минь. Чамайг энэ захиаг унших үед би хэдийн Америкт буусан байна байх. Магадгүй чи намайг харааж эсвэл намайг яваагүй хэмээн найдаж байж болох юм. Аль нь ч байсан гэсэн намайг уучлаарай ggukie. Би чамайг энэ их зовлонд хэтэрхий удаачихлаа. Уг нь би эмнэлэгт болсон зүйлийг ихдээ сар орчим үргэлжлээд чи надаас уучлалт гуйгаад бид эргээд найзууд болно доо хэмээн бодож байсан. Тэгээд өдөр нэгээр нэмэгдэх бүрийд би айэ байсан юм. Чамайг над дээр ирээд уучлал гуйх вий гэхээс би үхэтлээ айж байсан. Гэхдээ чи хэтэрхий сайн хүн учраас гурван жилээр намайгаа хэтэрхий их эрхлүүлжээ. Хэдийн одоо бүх зүйл дууссан ч гэлээ би чамд хэлэхийг хүсэж байна. Чи намайг анх удаа харснаас ч өмнө бид учирсан. Чамд дурлаж орхисондоо би чамтай наалдах гэж сургуульд чинь шилжиж очоод бүр чамтай цуг явдаг болох гэсэндээ хөрш охинтой чинь үерхсэн. Магадгүй чи эрт ойлгосондоо миний өмнө гэмшээд энэ хүртэл тэвчиж ирсэн байх. Тэвчээрийн хязгаарыг чинь хүртэл давуулан байж дэргэд чинь байх шуналаа хангасан намайг уучлаарай. Магадгүй чи уучлахыг хүсэхгүй байж болох юм. Гэхдээ гуйя, намайг битгий үзэн ядаарай. Бас намайг мартаад илүү сайхан амдраарай. Чинийх байсан энэ цаг хугацаа үнэхээр үнэхээр гайхалтай байсан болохоор би заавал талархах хэрэгтэй байх. Баярлалаа, бас хайртай шүү.
Магадгүй бид үнэхээр л учрах тавилантай хүмүүс бол ирээдүйд заавал уулзалдах биз. Харин тэр үед бидний байдал огт өөрөөр эргэсэн байгаасаа гэж найдъя. Яг л би чамд дурлаж орхисон тэнэг хөвгүүн харин чи минь аз жаргалаа олсон азтай нэгэн штг. Анх энэ түүх эхэлсэн тэр мөч адил.
Чиний тэнэгхэн Тэхёноос,"
Жонгүг байрнаасаа хөдөлж чадалгүй балмагдаж орхив. Энэ бүхий л хугацаанд түүнд байсан айдас Тэхёнд ч мөн байсан нь түүнд ихээхэн томоор нөлөөлсөн юю. Тамд жаргаж буй нэгэн ганцхан тэр биш байж шүү дээ.
ВЫ ЧИТАЕТЕ
| 나의 사랑 김태형 |
Romance[Засагдаж дууссан] Тэр миний гүнж харин би түүнийг өндөр цайзад хорьж, түүнийг хамгаалдаг луу байв.