Магадгүй хэзээ ч эхлэх ёсгүй тэдний харилцаа гагцхүү хагацал харууслаар л төгсөх байж дээ гэх бодол Тэхёнд төрж тэрээр хайртдаа авсан бэлгээ өрөөнийхөө мухар луу шидэж орхиод хана даган газар суув. Удалгүй хэтэрхий чанга чимээнээс болж сандарсан түүний ах хаалганых нь өмнө зогсох бөгөөд түргэхэн эргэлзэлгүй Тэхёны дэргэд гүйж ирээд юу болсоныг нь асууж лавлахад Тэхён юу ч үл дуугаран гагцхүү хэсэг азнаад сар тэвчсэн нулимсаа урсган гаргаад ахдаа тэврүүлэн хүүхэд аятай цухирч эхэллээ.
Аавынхаа оршуулган дээр ч ганц нулимс хялаалгаагүй түүнийг ингэтэл нь цухируулах шалтгааны тайлбар Тэхёны ахад хэрэгтэй бөгөөд тэрээр дүүгийн нь шархлуулсан юу ч байсан өршөөхгүйгээ амлаад ч амжив.
ВЫ ЧИТАЕТЕ
| 나의 사랑 김태형 |
Romance[Засагдаж дууссан] Тэр миний гүнж харин би түүнийг өндөр цайзад хорьж, түүнийг хамгаалдаг луу байв.