~86~

1.4K 142 10
                                    

"Сонсооч"

Бүхнээ тайлбарлахыг хүсэх Жонгүг хайртынхаа гарыг атган итгэл дүүрнээр түүн рүү харсан ч "Юуг?" гэх үл тоосон Тэхёны үг болон "Бидний энэ ойлгомжгүй харилцааны тухай юу? Эсвэл дөнгөж сая чиний үнссэн тэр эмэгтэйн тухай юу?" гэх буруу ойлголттой асуулт авав.

"Чи буруу-"

Жонгүг нэг үгээ ч хэлж амжилгзй хурдан ирэх бухимдалтай үгс түүний итгэлийг бүр мөсөн унтраахад ойрхон ч уулзсандаа хөөрөх түүнийг арай ч гомдоохгүй ажээ.

"Үгүй дээ би хангалттай зөв ойлгосон. Бид үүнийг эхлүүлэх ёсгүй гэдгийг"

Эцэст нь хамгаас сонсохыг хүсээгүй үгээ сонссон Жонгзг тэсрэсээр гарыг нь савчих хайрт руугаа орилж орхив.

"ТЭХЁН!"

Гэхдээ хариуд нь тэрээр дахин үл тоомсорлол мэдэрсэн юм.

"Өнөөдрөөс эхэлж залгах хэрэггүй бас надтай уулзах талаар бодох хэрэггүй"

Тэхён эргэж харан алхахад ард нь хоцрох Жонгүгт хайртынхаа араас тэврэх зориг бүү хэл хүсэл ч байсангүй. Тэр өөрийгөө буруутан хэмээн бодохгүй байлаа.

A/N: Хэдийн тавигдаад 2 гаруй жил болсон ч гэсэн төгсгөлөө өөрчилөхөөр шийдэж буй намайг үнэхээр уучлаарай. Хэтийдсэн тэнэг байдлаар хэтэрхий тэнэг дуусгасандаа ичиж байна ТвТ

| 나의 사랑 김태형 | Место, где живут истории. Откройте их для себя