Тоолж баршгүй ганцаар байсан өдрүүд
Дасал болсон тэр уур амьсгал бүгд
Нэг мөчид гарч одно
Жижиг өрөөг маань эзлэх шар чийдэнгийн гэрэл мэт
Намайг дулаацуулах чи
I think about it 24/7
Уучлаарай гэж илгээсэн ч чи залгахгүй юм
I think about it 24/7
Хоосон мэдрэмжийг арчин хаяж чадахгүй ньExo-24/7
Зарим нэг зүйл цуглуулах санаатай дэлгүүр гарахаар болж кетээ углаад гарсан юм. Хэтэрхий харанхуй болчихсон байх ч надад бол зүгээр дээ. Гэрэл ихтэй байгаа болохоор бас хүн ч их байна.
Дэлгүүрт ороход ихэнх хүмүүс хооллож бас шар айраг уун бие биетэйгээ хамтдаа хөгжилдөн сууна. Тэднийг харчихаад авах юмаа цуглуулж эхэллээ. Нэг их юм байхгүй ч торонд хийлгэтэл нэлээн хүнд болчих нь тэр.
Алхах замдаа дуу аялана. Тайван бас амгалан юу ч бодолгүй унтмаар байна. Юу ч бодолгүйгээр.
Урд хав хар хувцастай нэгэн эр явж байх агаад их л танил санагдав. Хэсэг харж зогсож байгаад гүйцэж очих гэсэн ч булан тойроод харанхуй гудамж руу орчихсон юм. Тэр мөн байсан. Энэ хүн Ким Жунин байсан. Би түүнийг мэднэ шүү дээ. Би түүний алхааг мэднэ. Түүнийг араас нь хараад ч танина. Хар хувцас өмссөн ч хамаагүй би түүнийг танина.
Түүний араас гүйхдээ гаран дахь тортой зүйлээ газар хаячихснаа би анзаарсангүй.
"Чи бусад охидоосоо илүү түргэн сурдаг хурдан хөдөлгөөнтэй тул чамайг энэ хамтлагийн ахлагч болгож байна" гэхэд тэр надад баярласнаа хэлэн бөхийх нь тэр.
Хөөрхөн бас авьяастай охидыг дэмжих нь бидний үүрэг шүү дээ. Тун удахгүй улсын аварга шалгаруулах тоглолттой тул бид бүх хүчээ дайчлан бэлдэж байна. Манай сургуулийн нэр хүнд ч мөн давхар явж байгаа учир хайнга хандаж үл болно гэдгийг захирал болон багш нар хэлж байлаа.
Бэлтгэл дууссаны дараагаар гэртээ харихын хүслэн болж хурдхан хувцсаа сольчихоод заалнаас гарав. Ойрд өдөр шөнөгүй бэлтгэл хийж байгаан дээр хоолны дуршил байхгүй болчихсон. Үүндээ бухимдан бүр сульдаж байгааг би өөрөө хүртэл мэдэрч байв.
Гэр рүүгээ ордог даваан дээр утас дуугарсанд хараасаар нүдээ анин хэсэг зогслоо. Тэр яагаад ийм үед залгадаг юм бэ? Би унтмаар байна.
![](https://img.wattpad.com/cover/168415367-288-k153922.jpg)
YOU ARE READING
Girlfriend | completed
RomanceБидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно. Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀