I-10

2.8K 246 20
                                    

Үүлс усаа даахаа болихоор бороо ордог шиг сэтгэл ачаагаа даахаа болихоор нулимс урсдаг юм....💔

Jooyoung's P.O.V

Түүний гэрээс гарсны дараа хорвоо ертөнц эргэхээ больсон мэт санагдаж байлаа. Үүдний шатан дээр нь өвдгөө тэврэн сууж байхад хоёр гутал харагдаж толгойгоо дээш өндийлгөв. Тэр хүртэл мэдэж байж. Би үнэхээр мулгуу юм.

"Явцгаая" гэхэд нь би түүн рүү цөхөрч ядарсан нүдээр харлаа.

"Чи мэдэж байж тиймээ Бэкхён?" гээд бага зэрэг жуумалзахад тэр зөөлөн толгой дохив. Ядаж л надад тэр амьд, тэр Солонгост байгаа шүү гэсэн бол миний санаа амрах байлаа. Хаана байгаа нь үл мэдэгдэж, ор сураггүй гэсэн үгэн доор түүнд санаа зовж байсан би юу болох юм бэ?

"Та нар бүгд Каитайгаа таарсан тэнэг амьтад! Намайг өчүүхэн ч бодсонгүй. Зайлж үз!" хэмээн нэг ч удаа хатуу үг хэлж үзээгүй үеэл рүүгээ ийн хашхирсан юм.

Тэгээд өндийн босоод ердөө ганц л алхахад толгой эргэж, газарт унасан байлаа. Тэр чигээрээ яваад өгчих юмсан. Ядаж л зовохгүй шүү дээ.

Нүдээ нээхдээ зовхи минь хүндүүрлэн өвдөж, сормуус хүртэл хүнд санагдана. Гарнаас хэн нэгэн барьсныг мэдэрч түүн рүү харвал ганц үеэл минь хажууд унтаж байх ажээ. Яагаад ийм гуниг төрөөд байгаа юм бол. Юуг буруу хийчихсэн болоод өдий хүртэл бичигдсэн хувь тавилангаа зөрчихийг хүсээд байгаа юм бэ. Бүх боломжит хувилбар миний замыг хааж байна. Боломжит гэдэг утга агуулсан хэр нь боломжгүй гэсэн далд утга ч мөн агуулагдана. Бүх хүн надаас залхдаг. Би хэтэрхий ядаргаатай.

"Бён Бэкхён" хэмээн түүний мөрөнд хөнгөхөн хүрвэл тэр үүрэглэсээр босож ирлээ. Унахаасаа өмнө түүн рүү хашхирснаа саналаа. Тэр үед үнэхээр уур хүрч тэдэнд гомдож байсан юм.

Бэкхёны нүдэнд гуниг хурах нь үзэгдэнэ. "Уучлаарай, Жүёон. Би ердөө хэдхэн хоногийн өмнө мэдсэн" гэж учирлахад нь би зүгээр л түүн рүү инээмсэглэв. Тэдэнд ямар буруу байх вэ дээ. Миний ядаргаатай, залхмаар амьдралд гэрэл гэгээ болж буй хүмүүс шүү дээ.

"Надад ус өгөөч, би цангаад байна" гэхэд тэр толгой дохин бослоо.

Анх удаа л эмнэлэгт сэрж үзэж байна. Хачирхалтай нь энд их тухтай юм. Эмний үнэр ч тэр их үнэртдэггүй л юм байна шүү дээ. Хөсөр хаягдсан сэтгэлийн минь утас болж энэ эм намайг аварсан ч байж магадгүй. Үнэн гэвэл хайр надад зохидоггүйд л байна. Аавын хайр, түүний хайр. Би бүгдийг нь өөрөөсөө түлхчихээд тэдэнд л бурууг өгдөг. Өөрөө ямар ч буруугүй гэж боддог хэтэрхий тэнэг амьтан!

Girlfriend | completedWhere stories live. Discover now