Бидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно.
Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀-Misheel-
Jong In's P.O.V
Харах тусам Жүёон ээжтэйгээ адилхан болох нь мэдэгдэж байлаа. Яг л хуулчихсан юм шиг адилхан түүний царай нас ахиад ээжтэйгээ адил болох мэт мэдрэмж төрөх ажээ.
"Миний охины талаар ярина гэсэн биз дээ?Чи миний охиныг яаж мэддэг юм бэ?" хэмээн Жүёоны ээж асуухад сая нэг сөхөө орж хоолойгоо засан түүнтэй дахин мэндэллээ.
"Таны охиныг маш ихээр хайрладаг хүн байна. Жүёон таныг маш ихээр санаж, уулзахыг хүсэж байгаа. Би түүнд хэлэлгүй таны сургийг гаргачихлаа, уучлаарай"гэхэд Жүёоны ээж багахан инээмсэглэн доош харан,гараа атган сууна.
Халааснаасаа утсаа гаргаж ирээд,дэлгэцэн дээр үргэлжид байсан зургаа түүнд үзүүлэхээр гар сунгав. "Тэр үргэлж ганцаараа байсан. Таныг хэзээ ч буруутгаж байгаагүй.Мөн Жүёоны аав дөрвөн жилийн өмнө өөд болж бүх хөрөнгө нь Жүёоны нэр дээр шилжиж,хойд ээж эцэг нэгтэй дүүгийнхээ өмнө өвдөг сөгдөлгүйгээр одоо өөрөөрөө амьдарч байна. Тэр одоо тантай уулзахыг маш их хүлээж байгаа"
Тэр охиныхоо инээсэн зургийг харан гараараа хүрч үзэх нь тэр. Нулимс нүдэндээ багталгүй хацрыг нь даган урсах авч тэр инээмсэглэж байв. Охиноо хараагүй олон жил болсон тул би түүнийг уулзана гэж хэлэх байх гэж их хүлээж байлаа.
"Миний охиныг хараач ээ. Их том,үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. Тэр надад гомдоогүй гэж үү? Миний охин ээжгүй өссөн болохоор хүүхдүүдэд их шоглуулсан байх даа. Аав нь түүнд хайртай байсан ч үргэлж л муухай ааш гаргадаг байсан юм. Хал нь гаднаа хайр нь дотроо хүн байсан болохоор тэр л дээ" гэж ярихдаа түүнийг ямар их охиноо санаж байсныг ойлгов. Эх хүн хүүхдээсээ хол байна гэдэг амьдын зовлон билээ.
"Аав нь таныг явсны дараагаар удалгүй ганцааранг нь амьдруулсан. Жүёон аавдаа их дургүй байсан ч одоо бол үзэн яддаггүй. Жүёон маш их зовлон үзсэн болохоор би танаас аминчлан гуйя. Та Жүёонтой уулзаач. Тэр таныг түлхэхгүй ээ. Ээжтэйгээ л уулзмаар байна гэж хэлж байсан юм" гэхэд Жүёоны ээж толгой дохилоо. Би нүүр дүүрэн инээж Жүёоны дахин инээхийг харахыг маш ихээр хүсэх ажээ.
"Чи зөв цагтаа ирлээ. Би Солонгос руу явахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ би чамтай танилцсангүй, чамайг хэн гэдэг вэ?"
YOU ARE READING
Girlfriend | completed
RomanceБидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно. Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀