E-6

3.2K 260 6
                                    

Би айж байна
Дэндүү өрөвдөлтэй
I'm so afraid
Эцэст нь чи дахиад намайг орхиод одвол яах вэ?
Дахиад л баг зүүгээд чамайг зүглэлээ...

BTS-The Truth untold

Jong In's P.O.V

Тэрний галлерейн нээлтэнд очсон цагаас эхлэн би түүнийг холоос харж байлаа. Тэр улам бүр үзэсгэлэнтэй болжээ. Минийх байхад би түүнд ямар их хайртайгаа ухааргүй явснаа хол байсан жилүүдэд анзаарсан юм. Дахиж хажуугаар нь ч зөрөхгүй гэсэн атал зүрх минь тэрэн рүү тэмүүлж байна. Хармаар байна. Уулзаж ярилцмаар байна. Нэг л мэдэхэд гурав, дөрвөн жил өнгөрчихсөн байсан. Миний буруу байсан шүү дээ. Бүгд миний буруу.

Нэг өдөр би зүгээр л тэр хавиар явж таарсан. Өөрийн мэдэлгүй агаар амьсгалах гэж гараад түүний гэрийн хажууханд оччихсон байсан юм. Тэр үед нүднийхээ булангаар түүнийг харахдаа сандрахын сацуу айх мэдрэмж холилдон төрж гүйж очоод тэвэрчихмээр санагдаж билээ. Би чадаагүй. Хэрэггүй, чи түүнийг зовооно гэх бодол толгой дотор минь бүгчихсэн байсан болохоор би тэр дороо л түүнээс зугтчихсан.

Эцэст нь тэр уйлж байсан. Хар л даа, би түүнийг зовоохоос өөр зүйл хийж чадахгүй. Тэр надаас болж уйлах ёсгүй шүү дээ. Би хэн ч биш!

"Эгчээ, та надад царайлаг найзаа танилцуулахгүй юм уу?"

Би эргэн харлаа. Жүёоны царай эрс өөрчлөгдөн тэр охин руу ширтэж байв. Түүнийг нэг ч хараагүй юм байна. Жүёоныг эгч гэхийг бодоход дотных нь хүн бололтой.

"Би найзаасаа асуугаадахъя. Найзаа, чи миний эцэг нэг дүүтэй танилцмаар байна уу?" хэмээн над руу харах нь тэр.

Би хэлэх үгээ олохгүй амаа ангалзуулан Жүёоныг харж байлаа. Харин тэр ёжтой инээмсэглэнэ. "Тэр дуугарахгүй байна. Миний бодлоор дургүй байгаа байх"

Би түүнийг эцэг нэг дүүтэй гэж ер мэдээгүй юм байна. Жүёоныг харах харц, хэлж буй үгс нь энэ охиныг бүрэн дүүрэн тодорхойлчихлоо. Энэ охин Жүёонд дургүй. Жүёон ч мөн таашаадаггүй юм байна.

"Явмаар байна уу Жүёон?"

Миний амнаас ийм үг гарсанд Жүёон байтугай би өөрөө хүртэл их гайхлаа. Юу ч бодож амжаагүй байтал ийм үг гарчихсан амаа хараах уу, сайшаах уу?

Girlfriend | completedWhere stories live. Discover now