People come and people go
Ертөнцөд гацсан чи болон би
Мохсон сэтгэл хөдлөлүүдэд аажмаар дасаж байна...Exo-Love shot
JooYoung's P.O.V
Тэдний хонхыг дарах эсэхтээ эргэлзэн хэсэг зогсов. Хамгийн хачин нь сандраад ч байх шиг. Яагаад шууд дарчихаж чадахгүй байгаа юм бол? Тэд надад ийм зүйл хийсэн ч би тэднийг уучилчихсан шүү дээ. Гэтэл одоо ч надад тэднийг харах зориг алга. Орох хэрэгтэй юу? Аль эсвэл хэрэггүй юм болов уу?
Харин тэгтэл гэнэтхэн гар минь өөрийн мэдэлгүй тэр хонхыг дарчихсан юм... Харамсахгүй тулд шүү дээ. Тэдний царайг хараад юу гэж хэлэхийг нь сонсохыг хүсэж байна.
"Хэн бэ?" гэх эмэгтэй хүний цээлхэн хоолой хаалганы цаанаас дуулдаж удалгүй хаалга онгойлоо.Тэр үзэсгэлэнтэй болжээ.
"Эгчээ..."
Би бага зэрэг инээмсэглэлээ. "Жиёон би орж болох уу?" гэхэд тэр надаас нүүрээ буруулав. Тэгээд дараа нь хойшоо ухарсан юм. Би тэрний хажуугаар зөрөн гэр рүү нь ороход багын л үнэртдэг байсан үнэр ханхална.
"Жүёон-а"
Хойд ээж минь миний гараас атгахад нулимс нь дуслаж эхлэлээ. Тэр үнэхээр өөрчлөгдсөн бололтой. Би ч мөн өөрчлөгдсөн шүү дээ. Нас нэмэх тусам бүх зүйлсийг сэтгэл хөдлөл бус бодит байдалд тулгуурлан шийдэх ёстойг ойлгосон юм даа.
"Миний буруу Жүёон. Миний буруу. Намайг, биднийг уучлаарай. Бид хоёр л чиний амьдралыг сүйрүүлчихсэн. Биднийг уучилж энд ирсэнд маш их баярлалаа. Одоог хүртэл яаж нүгэлээ наминчлахаа мэдэхгүй байна" гээд миний өмнө өвдөг сөгдөх гэхэд нь би болиулав.
Тэд гэлтгүй би ч үүнд буруутай шүү дээ. Би хэнд ч итгэдэггүй. Энэ миний сул тал болсон.
"7 дох удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэж байна. Яг одоо энд маш олон хүн цугларсан байна. Тиймээ, энэ олон хүн цугларсны шалтгаан ердөө л Vega high school-ын царайлаг тамирчид болон хөгжөөн дэмжигчид байгаатай холбоотой шүү дээ. Ингээд хамгийн эхний тоглолт бол..." хэмээн тайлбарлагч,хөтлөгч нар тэмцээнийг эхлэхтэй зэрэгцэн бүх багын тамирчид гарч ирлээ.
Тамирчдын хажуугаар зөрөх үед тэр миний гарыг шүргэн өнгөрсөн юм. Би яагаад байна аа? Сандраад байна уу? Догдлоод байна уу? Хачин мэдрэмж биеийг минь бүрхэн авав.
Тамирчдыг холоос харж зогсохдоо зөвхөн Каи руу л харц минь тэмүүлж байгааг анзаараад, өөртөө боль хэмээн хэлсэн ч энэ арга бүтэхгүй нь бололтой. Түүний хэлсэн үгс бүр пянз шиг бодолд минь тоглогдож байна. Хамгийн хачин нь ийм олон хөөрхөн охид байхад яагаад намайг тойрон эргэлдээд байгаа юм бол? Тэр надаар тоглох гэв үү?
YOU ARE READING
Girlfriend | completed
RomanceБидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно. Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀