Y-18

2.1K 202 17
                                    

Уйлах чинь бас инээмсэглэх чинь
Надад ямар их аз жаргал бэлгэлдгийг мэдэх үү?
Хэлмээр байсан ч боломжийг алдсан үгсээ
Одоо л хэлэх болохоор зүгээр л сонсоорой
I'll sing for you,sing for you
Үүнийг сонсоод инээмсэглэх чинь хангалттай💙

Exo-Sing For You

JooYoung's P.O.V

Түүний бэлэглэсэн даашинз миний бэлгэнд авч байсан хамгийн тансаг зүйл байлаа. Хэнээс ч ийм их хайрыг мэдэрч үзсэнгүй. Түүний хайранд хахаж байна үнэхээр. Хэзээ ч түүнийг өөрөөсөө явуулмааргүй байна. Үүрд мөн хажуудаа байлгамаар. Хэрэв тэр өөр хүнийг хайрлаж байгааг харвал би лав галзуугийн эмнэлэгийн хаалга татах байх. Учир нь би л ганцхан түүний хайр байх болно. Бас миний...

"Ноён Ким, босох хэрэгтэй. Гуйя! Босооч дээ" хэмээн тэрнийг сэрээх гэж хамаг байдаг авьяасаа гаргаж байгаа ч сэрээж чадахгүй нь. Тэр яг л үхсэн мэт унтаж байна.

"КАИ! ГАЛ ГАРЛАА. БОС Л ДОО. БИД ҮХЭХ НЬ. АААА" гэж хоолойныхоо хэрээр хашхирахад тэр бүр хөдөлсөн ч үгүй. Энэ яг үхчихсэн бололтой.

"Чи муу, өөдгүй амьтан! Би явлаа. Чи ганцаараа энд амьдраарай" гэчхээд босох гэтэл тэр миний бугуйнаас угзран татаж, өөр дээрээ хэвтүүлэв. Каин нүд одоо болтол аниатай байх ажээ.

Тэр нойрмог хоолойгоор дуугарна. "Хаачих гэж байгаа юм?"

Хаачих ч үгүй. Зүгээр гал тогоо орох гэсэн юм.

"Гарч өөр залуутай болзох гэж байна"

"Надаас өөр хэн чамайг тоодог юм? Зүгээр миний хажууд унт. Бяцхан охин шиг" гээд хажуу тийш харуулаад намайг чанга гэгч нь тэвэрлээ.

Тэрний нүд хөмсгийг оролдож эцэст нь уруул дээр нь ирлээ. Хэсэг хөдөлгөөнгүй хэвтэж байгаад эрүүгээ урагшлуулаад түүний уруул дээр үнсэхэд уруул нь хөдлөн инээж байгаа үзэгдэнэ. Яг л амттай гүзээлзгэнэ шиг юм. Эсвэл чихэрлэг анар ч юм уу...

"Жаахан л унтчихъя. Тэгээд босож бэлдэнэ" гээд дахин тэр миний уруул дээр үнсээд өөртөө улам ойртуулан амьсгалж эхлэхэд миний нүд анилдаж өөрийн эрхгүй нойрмоглоод эхлэв.

Ойролцоогоор 2 цагийн дараагаар бид гал тогоондоо орж ирсэн байв. Өнөөдрөөс өвлийн амралт эхлэж байгаа болохоор ингэж их унтсан хэрэг. Бас өчигдөр үдэшлэгтэй байсан болохоор оройтож ирээд хоёул үхсэн мэт унтсан. Өдрийн цайгаа ууж дуусаад Каи усанд орохоор угаалгын өрөө рүү явлаа.

Girlfriend | completedWhere stories live. Discover now