Хавар хөрсийг тэтгэн цэцэгс тэнгэр өөд ургана
Чи зогсоож чадахгүй, энэ бүхэн аль хэдийн эхлэчихсэн
Зүрх минь чамд татагдаж байна Love
Амьсгал чинь намайг шүргэх мөчид чиний үнэрт би уусна
Exo-Beautiful
Jong In's P.O.V
"Зул сарын мэнд хүргэе"
"Зул сарын мэнд"
Бид бие бие рүүгээ харан ийн хэллээ. Өглөөний 7 цагт бид орноосоо ч босолгүй бие биедээ мэнд хүргэж байгаа нь анхных болохоор хэзээд дурсах юм шиг санагдана. Анх удаа хамт нэг орон дээр унтсан хүртэл насан туршид минь хамт байна байх. Тэрний будаггүй төрх, өглөөний нойрмог ившээлт, над руу инээмсэглэн харах нь хүртэл эгдүүтэй. Тэр яг л сахиусан тэнгэр шиг. Үргэлжийн мөнхөд намайг гийгүүлэх нэгэн.
Би тэрний хацрыг зөөлөн илээд, үнсэв. "Бэлгээ задлах уу?"
"Тэгье, хүлээж тэсэхгүй нь ээ" гэчхээд босоод суниахад нь би тэрнийг ширтэж л байлаа. Тэр хөхөрсөөр миний гарнаас татан босгов.
Бид зочны өрөөнд ороход гацуур модны дор чамин гэгч нь боолгосон бэлэгнүүд нь харагдана. Хоёулахнаа хэдий ч маш их бэлэг байна. Яг л Санта Клаус яндангаар орж ирээд гацуур модон доор бэлэг орхиод гарсан мэт мэдрэмж төрж байх нь тэр.
"Эхнийх нь Каинх" гээд улаан цаасаар чимэглэсэн хайрцагтай бэлгийг надад өгөв.
Би газар суухад тэр ч бас даган суулаа. "Баярлалаа Жүёон"
Өөрийнхөө бэлгийг задлахаасаа өмнө түүнд тусгайлан бэлдсэн цэнхэр өнгийн цаастай, цагаан туузаар бантикласан том хайрцагийг авч өгөхөд тэр инээсээр авлаа. Чихэр авч буй бяцхан охин шиг харагдсанд золтой л чанга инээчихсэнгүй. Тэр үнэхээр хөөрхөн байна.
"Энэ дотор яг юу байгаа юм? Үнэхээр том юмаа" гэхэд нь би мөрөө хавчаад өөрийнхөө бэлгийг задаллаа. Тэгээд гаргаж ирээд дээш өргөхөд тэр инээсээр утсаа гаргаж ирэв.
"Ямар азаар бид нэг брендийн, нэг загварын гар утас хэрэгдэдэг юм бэ" гэснээ миний гарнаас нэгийг нь аваад өөрийнхөө утсанд хийгээд "Хар л даа,хөөрхөн байгаа биз?" гэчхээд өөрөө инээлээ.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
YOU ARE READING
Girlfriend | completed
RomanceБидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно. Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀
